• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Энэхүү шүүсийг хийж уугаад ходоодны шарх минь эдгэрсэн.

Энэхүү шүүсийг хийж уугаад ходоодны шарх минь эдгэрсэн.

Буруу хооллолт, үргэлж түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамтанд дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг хурдан эмчлэхгүй бол, бага ч атугай юм идэх бүртээ зовж, өвдөлт мэдэрч амьдрахад хүрнэ. Ходоодны шархлаатай хүмүүс л энэ ямар төвөгтэй асуудал болохыг мэднэ.

Тэгвэл та энэ төвөгтэй асуудлаас байцааны шүүсний тусламжтайгаар салж чадна. Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр билээ. Мөн глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг. Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хамшинж), гастрит өвчнийг эдгээж өгдөг.
Зарим хүмүүс бидний танилцуулах байцааны шүүсийг ердөө 2-3 удаа уугаад л өвдөлт нь байхгүй болсон гэдэг. Харин зарим хүмүүст 2-3 долоо хоног шаардлагатай болсон тохиолдол ч байдаг. Нэг ёсондоо энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах юм. Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй.

Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.
Орц:


Лууван – 3 ширхэг
Байцаа – 1 ширхэг
Цоохор майлз – 3 ширхэг
Брокколи – 3 ширхэг
Цагаан гаа – 2 см

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендэрт хийж эргүүлэн, дээр нь нэг аяга ус нэмсэнээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм. Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.