сонин хачин
Нэгэн оцон шувуу өөрийг нь аварсан эрд баярласан сэтгэлээ 5000км зам туулж уулзан илэрхийлдэг болжээ.

Нэгэн оцон шувуу өөрийг нь аварсан эрд баярласан сэтгэлээ 5000км зам туулж уулзан илэрхийлдэг болжээ.

Өмнөд Америкийн Патагони гэдэг бүс нутагт хүн, оцон шувуу хоёр ер бусын харилцаатай болсон нь бүртгэгджээ. Тийнхүү энэ нутгийн оршин суугч Жуан Перейра де Соуза гэдэг хүн 2011 онд өөрийнх аварсан Диндим хочит оцон шувууг таван жил дараалан угтан авч байгаа гэнэ. Диндим эндээс таван мянган километрийн хол оршдогийг “Индепендент” сонинд мэдээлжээ.

Гэвч энэ хол зай нь Магелланы оцон шувуунд огтхон ч саад болдоггүй байна.Диндим оцон шувуу өд нь солигдох хүртэл зургаадугаар сараас хоёрдугаар сард Жуаны хажууд байж байгаад, дараа нь яваад өгдөг ч, байнга буцаж ирдэг ажээ.

Газрын тосонд будагдан, эрэгт хаягдаж, үхэхийн даваан дээр байсан оцон шувууг 2011 онд Рио-де-Жанейро хотын нэгэн наран шарлагын газраас олсон юм гэж Жуан ярьжээ. Тийнхүү тэрээр шувууг угааж цэвэрлэн, амийг нь авсарсан байна.

“Түүнээс хойш оцон шувуунамайг бүлийнхээ нэгэн гишүүн гэж үздэг бололтой юм. Шувуу надаас өөр хэнийг ч ойртуулдаггүй. Харин би түүнийг бариад, угааж, хооллож болно” гэж Патагони нутгийн оршин суугч ярьж байна.

“Оцон шувууЖуаныг хараад, нохой шиг сүүлээ шарваж, баярласандаа хашигардаг” гэж биологчПауло Кражевски хэлжээ.

Магаллены оцон шувуу Патагонийн эргээс гадна, Галт газар, Рио, Перу улс, Фолкдендын болон Хуан-Фернандесын аралд байдаг байна. Энэ төрлийн оцон шувуу 25 хүртэл насладаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!