сонин хачин
Су.вилагч нар ня.райнуудыг ама.ржих газар хооронд нь сольсноор тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна.

Су.вилагч нар ня.райнуудыг ама.ржих газар хооронд нь сольсноор тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна.

Сувилагч нар эдгээр нярайнуудыг амаржих газар хооронд нь сольж, хутгаснаар тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна. Гэвч ш.үүх хоёр хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ хүү, охин хоёр Өмнөд Африкийн Йоханнесбург хотын амаржих газар яг нэг өдөр төрсөн гэнэ.

Сувилагч эмэгтэйн ажлын хариуцлагагүй байдлаас болж тэд амаржих газар хоорондоо солигдсон бөгөөд өөр өөр эцэг, эхийн гарт очжээ. Нэг хүүхдийнх нь аав эхнэрээсээ салахдаа Д.Н.Х шинжилгээ хийлгэхийг шаардсан байна. Салсан эхнэр нь түүнээс хүүхдийн тэтгэмж төлөхийг шаардсан аж. Хүүхэд түүний төрсөн үр мөн гэдэгт эрэгтэй итгэлгүй байв.

Тэгтэл шинжилгээгээр хүүхдийн ээж, аавын аль нь ч түүний төрсөн эцэг, эх биш гэдэг нь тогтоогджээ. Ингэж л эмч нарын гаргасан бүдүүлэг алдаа ил болсон гэнэ. Төрсөн эцэг, эх нь шинээр мэндэлсэн хүүхдийнхээ хүйсийг яагаад мартаж орхисон вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Преториягийн Дээд шүүх хүүхдүүдийг одоо хүмүүжиж байгаа гэр бүлүүдэд нь үлдээх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ эхлээд нэг эмэгтэй нь өөрийн төрүүлсэн охиныг буцааж авахыг хүссэн ч шинжээчдийн үгийг сонсоод хувь заяатайгаа эвлэрчээ. Шинжээч нар шүүх дээр хүүхдүүд дасан зохицсон гэр бүлүүддээ үлдвэл дээр гэдгийг хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!