• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Cуултуураас ч бохир та бидний хэрэглэдэг эд зүйлс…

Cуултуураас ч бохир та бидний хэрэглэдэг эд зүйлс…

Хэн хүнгүй л бие засах газрыг хамгийн бохир гэдэг. Үнэндээ ч бас тийм л дээ. Бие засах газрын хамгийн цэвэрхэн ус ч гэсэн олон тооны элдэв нян агуулж байдаг. Ийм ч болохоор бие засах газрын хэрхэн ариутгаж байх талаар мэргэжилтнүүд байнга зөвлөж, энэ төрлийн элдэв бүтээгдхүүн үйлдвэрлэж энэ нь эрэлт ихтэй байдаг.

Гэхдээ та бидний ахуйн олон эд зүйлийн дотор бие засах газар, суултуураас ч бохир атлаа хэн анзаардаггүй цэвэрхээн эд зүйл байдаг байна шүү. Та бидний өдөр, цаг минут тутам хэрэглэж харьцдаг атлаа хамгийн их нян агуулдаг ерийн л нэг 20 эд зүйл энэ байна.

Мөс. Энэ бол ус л шүү дээ. Гэхдээ ус бохир бол мөс мөн л тийм байна. Харамсалтай нь зоогинй газрууд үүнийг нэг их анхардаггүй. Нэг судалгаагаар зоогийн газруудын мөсний 70 хувь нь суултуурын уснаас ч илүү нянтай байсан гэнэ. Хэр.гийнэ учир нь хөлдөөгчдөө байдаг гэнэ

Ажлын ширээ. Ялангуяа олон нийтийн байгууллагын ажлын ерийн ширээ гэхэд л жорлонгийн суултуурынхаас 400 дахин олон нянтай байдаг гэнэ.

Компьютерийн гар. Таны өдөржингөө харьцдаг гол хэрэглэгдхүүн. Та зүгээр л компьютерийнхээ гарыг доош харуулаад сэгсрээд үз. Юу гарч ирэх нь вэ. Энэ бол нүдэнд харагдаж байгаа нь. Гэтэл харагдахгүй нян бактери бол жорлонгийн суултуурынхаас 200 дахин их байдаг гэнэ.

Гар утас. За бас л суултуурынхаас 10 дахин их нян агуулж байдаг зүйл гэнэ. Өөр хүн нэг их ашиглаад байхгүй ч өөрийн чинь энд тэндээс цуглуулсан нянг аваадл л хадгалж байдаг эд.

Зоогийн газрын хоолны цэс. Мэдээж түүгээр орсон гарсан хүн бүрийн гар дамжиж байдаг эд. Хэн нь гараа угаасан, хэн нь угаагүйг хэн мэдлээ. Ямартай ч энд хуримтлагдпсан нян жорлонгийн суултуурынхаас 100 дахин их байдаг гэнэ.

Мах ногоо хэрчдэг мод. Энэ модон дээр мах гурил, ногоогоо хэрчдэг болохоор тэнд хуримтлагдаж байсан бүхий л нян энд үлдэж хоцордог байна. Угаадаг ч бүгдийг ариутгаж барах уу. Хамгийн сайн арга бол үүнийгээ ойр ойрхон солих

Хивс. Энэ бол нэгэ л төрлийн тоос сорогч учраас ариун цэврийн өрөөний суултуурын газаргуу дээр байдгаас 4000 дахин их нян цуглуулан хадгалж байдаг гэнэ.

Хүнс цуглуулдаг тор. Дэлгүүр, худалдааны төвөөс авсан бүхий л зүйлээ чихээд ирдэг энэ уут хамгийн бохир дотуур хувцаснаас ч илүү бохир байдаг гэнэ.

Алсын удирдлага. Хүн хүний гар амжиж байдаг энэ чухал бүтээгдэхүүн дээр өнөө л суултуур дээр байдаг нянгаас 10 дахин их нян хуримтлагдсан байдаг гэнэ

Хаалганы бариул. Гадна дотнын хэн хүний заавал барьж орж ирдэг энэ зүйл цаг минут, хором бүрийд шинэ шинэ нян хурааж хуримтлуулж байдаг зүйл

Унтраалга. Мөн л суултуураас илүү их нян хуримтлуулдаг хэрэглэгдхүүн

Гал тогооны угаалтуурын крант. Хоол унд бэлтгэх явцад гарт наалдсан нянгууд чухам л энд очиж наалдан үлддэг.

Усны онгоц. Ялангуяа ирмэг дээгүүр нь бол асар их нян наалдаж үлддэг газар

Хуванцар сав суулга. Өнөө цагт хоол хүнсээ зөөж тээвэрлэхэд байнга хэрэглэдэг энэ савны гадаргуу дээр оршдог нян нь суултуурын таглаа дээрхээс ч илүү их байдаг байна.

Дэр. Дэрний зөөлөн гаадргуу дээр хөлс, үс, арьсны хогжруу гээд юу эс наалдаж үлддэг билээ.

Гудас. Нүдэнд үл харагдах элдэв нян энд үүрлэн жилээс жилд арвижсаар байдаг болохоор хэдэн жил болоод сольж байхад гэмгүй л юм.

Мөнгөн дэвсгэрт. Өдөртөө хэдэн арван хүний гар дамжаад таньд ирдэг мөнгөн дэвсгэрт энэ орчлонгийн өчнөөн мянган нян тээсээр ирдэг.

Гал тогооны угаалтуур. Цаг үргэлж юм угааж байдаг ч чийглэг энэ газаргуу дээр үлдэж хоцорсон нян таатай өсч үржинэ.

Шүршүүр. Байнга ус гоожиж байдаг болохоор хамгийн цэвэрхэн байх гэж бодмоорч үнэн хэрэгтээ энэ дотор юу эс хуримтлагдах билээ. Тэгээд ч байнга чийгтэй байдаг нь янз бүрийн нян үржих хамгийн таатай орчин болдог.

Цүнх. Гадаа гудамж, ажил алба, машин дотор таныг байнга дагаж явдаг энэ зүйл дээр юу эс наалдах билээ. Тэгээд ч дотор нь таны түлхүүр, гар утас, жижиг сажиг зүйл байдаг болохоор тэр бүхний цуглуулж ирсэн нян энд л үүрлэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.