• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Сая УОК-н 20 цагийн хурал болон УИХ-н 20:40 минутын хурлаар….

Сая УОК-н 20 цагийн хурал болон УИХ-н 20:40 минутын хурлаар….

  1. МУБИС-н 2 оюутнаас короно вирус илэрсэн гэдэг нь худлаа. Буруу ташаа мэдээлэл тараах нь буруу юм.
  2. МУБИС-н оюутнууд өөр өөрийгөө байгаа газраа тусгаарлах нь зохистой.
  3. Хүнсний хомсдол үүсэхгүй.

Монголд анх удаа чанд хатуу бэлэн байдлыг зарлаж өнөөдрөөс 2020 оны 11 сарын 17ны 06:00 хүртэл 5 өдрийн хатуу хөл хорионы байдалд шилжих тухай 11:20минутад хэллээ.

Хөл хөдөлгөөнийг чанд хатуу барих талаар барьж байгаа ба корона вирустай холбоотой гадуурх хөл хөдөлгөөнийг чанд хатуу хорьж, зөвхөн хоол хүнс, ус ундны х_эрэглээг хангахын тулд гадуур гарж болох тухай сануулж хэллээ.

Хэвлэл мэдээлэл, шатахуун түгээгүүр, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнс тээвэр, цахилгаан станц зэргийн үйл ажиллагаа хэвийн явагдах тухай тодорхой чиглэл заасан.

Корона вирусын халдвар авсан байж болзошгүй ойрын хавьтлын тоо 73 хүн болж өссөн. Ойрын хавьтал гэж юуг хэлбж байгаа вэ гэвэл вирус тээгчтэй 1,5-2метр ойр зайд 15+ дээш минутаар харьцаа үүсгэсэн хүнийг хэлж байгаа юм.

Хатуу хөл хорионы үед бөөгнөрөл нягтралыг үүсгэхгүй байж халдвар авсан эсхүл аваагүй үл хамаарч зөвхөн өөртөө итгэж маскаа зүүж гараа ариутгаж байхыг ЭМЯ-с зөвлөж анхааруулж байгаа юм.

Вакцин 3шатны туршилтанд явагдаж байгаа талаар хэлсэн ба 12сараас эхлэн монголд нилүүлэх магадлалтай байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.