• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Уур.тай хүмүүс өөрсдийгөө цаг тутам ДЭЭГҮҮР үнэлдэг.

Уур.тай хүмүүс өөрсдийгөө цаг тутам ДЭЭГҮҮР үнэлдэг.

Түргэн ууртай хүмүүс өөрсдийн оюун ухаан болон ур чадварын төвшинг дээгүүр үнэлдэг. Энэ үг танд ямар сонсогдож байна вэ?

Өөрийгөө үргэлж дээгүүр үнэлэх хандлага буюу нарциссизмтай холбоотой олон хачирхалтай таамаг, судалгаанууд байдаг. Харин энэхүү уур бухимдал ба нарциссизмын хамаарал бүхий онол сэтгэл судлаачдын сонирхлыг багагүй татдаг гэнэ. Эхний удаа бид уур бухимдал болон бусад сэтгэл хөдлөлүүд хоорондын хамаарлыг судалж үзсэн юм.

Улмаар стресс, санаа зов.нил, зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдээс уур бухимдал бий болдгийг батласан. Түүгээр зогсохгүй уур гэдэг хүний эерэг хандлагуудтай ч нягт холбоотой хэмээн хэлжээ. Ийнхүү тэд уур бухимдлын хүний сэтгэл хөдлөлд үзүүлдэг нөлөөллийн тухай судалж мэдсэн байна.

Сөрөг сэтгэл хөдлөлүүд уур бухимдлыг бий болгодог. Харин уурлаж бухимдана гэдэг сайн үр дагавар багатай. Дахин сэргэдэггүй олон мянган мэд.рэлийн эсийг байхгүй болгодог учраас эрүүл мэн.дэд ч сөрөг нөлөөтэй. Гэхдээ хувь хүний өөртөө хандах хандлагыг эерэг тийш нь өөрчилдөг байх магадтай ажээ.

Өөрөөр хэлбэл уур уцаар ихтэй хүмүүс өөрийнхөө тухай чанарыг дээгүүр үнэлж, биеэ тоох шинж тэмдэг рүү хэлбийж байдаг гэнэ. Тус хоёр удаагийн судалгаанд нийт 528 хүн оролцсон байна. Судалгаанд хамрагдагсдын уур бухимдлын төвшин болон өөрсдийн жинхэнэ оюун ухаан ба ур чадварыг хэр зөрүүтэй үнэлж байгааг хэмжжээ. Эцсийн үр дүнд түргэн ууртай, аар саархан зүйлсд уцаарладаг хүмүүсийн хувьд өөрсдийгөө илүү дээгүүр үнэлж явдаг нь батлагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.