• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нэгэн бөхийн эхнэрийн захидал бөхчүүдийн үнэн төрхийг ийн илчилжээ…

Нэгэн бөхийн эхнэрийн захидал бөхчүүдийн үнэн төрхийг ийн илчилжээ…

Нэгэн бөхийн гэргийн захиа: Би бөхийн гэргий. Гэхдээ улсын цолтных биш. Ажил амьдралаа залгуулж, бэлтгэл хийж, бөхөд дурлан амжилтын төлөө зүтгэж яваа жирийн л нэгэн аймгийн цолтны гэргий.

Харамсмаар, гомдмоор наадмууд, барилдаанууд үргэлжилсээр л. Үр дүнд нь бөхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж буй мөнгөгүй, танилгүй, бөхийн удамгүй гэх залуус хохирсоор л.

Улсын сайхан цолтонууд, удамт сайхан бөхчүүд, ухаант тэр дарга, удирдагч, тэр хүмүүсийн монгол бөхийн хөгжилд хувь нэмэртэйг үгүйсгэхгүй ч, эрэмгий дайчин, эрэлхэг бардам, элдэв муу санаагүй ээжийнхээ бор залуус л энэ бөхийг чинь хөгжүүлж байна.

Найраа гэдэг зүйлээ наян зүйлээр хийж, 70 настай өвгөд дөрөв даван му.шилзаж, багш нэрт бараан доторт мөнгөөс өөрийг мөрөөдөхөө больсон хэсэг бусаг хэцүү нөхөд аймаг сумын наадмыг хиртүүлж, булин.гартуулж явах юм.

Шавь гэсэн нэрээр шаардсан бүхнээ хийлгэж, давах мэхийг нь заахын оронд үнэмшилтэй унахыг сургаж, хэтэвчийг нь харж хэрхэхээ шийдэж, хэдэн хоногийн өмнөөс л хэн хэн цолонд хүрэхийг хэдүүлээ тойрч суугаад ханцуйн дотроо наймаалцчих юм.

Хагас цалингаа хасуулан байж бүтэн жил хийвч шинжилгээнд илэрдэггүй шинэлэг бүхнийг шивүүлж суудаг шинжлэх ухаанч хүмүүсийн хаана ч хүрэхгүй бололтойдог шүү.

Наранд борлосон хөөрхөн царай, намайгаа дэрлээд унтах тайван байдал, шантарч няцахгүй шулуухан зан, уналаа гээд урвайхгүй, давлаа гээд далдайхгүй, даруухан чамайгаа бүр ихээр хайрлах юм.
Ингэж хичээж байхад бурхан гэж байдаг бол ивээх байлгүй. Нэг л өдөр зорьсондоо хүрнэ ээ гэж тэр инээмсэглэлд би огтхон эргэлздэггүй.

Миний нүдээр иймэрхүү л байна. Бичих зүйл зөндөө байвч тоож унших нэгэнд товчхон байлгахыг хүслээ. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Зөвхөн өөрийнхөө нүдээр харж, сэтгэлээрээ мэдэрснээ л буулгалаа. Алдаа оноотой сэтгэгдлээ албадаж танд тулгаагүй шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.