• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Биеийн эсэргүүцэл сайжруулж дархлааг дэмжих аргууд

Биеийн эсэргүүцэл сайжруулж дархлааг дэмжих аргууд

Элдэв нян халдвар өвчлөлөөс сэргийлэх биеийн эсэргүүцлийг “дархлаа” гэнэ. Хүний дархлааг хоол хүнс болон эм эмийн бүтээгдэхүүнээр дэмжиж болох ба зөвөөр дархлаа дэмжсэн үед дархлаа барагтаа сулардаггүй. Иймд зөвөөр дархлааг дэмжих 5 аргыг танд хүргэж байна.

Пробиотик хүнс хэрэглэх

Дархлааны системийн 80-85 хувь нь хоол боловсруулах замд байршдаг байна. Хүний ходоод гэдсэнд олон сая ашигтай бактери байдаг бөгөөд, тэдгээр нь хэрэггүй ашиггүй нян бактеритай тэмцэж байдаг. Энэхүү бактерийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэдэг бөгөөд үүнийг агуулсан бүтээгдэхүүн нь сүү сүүн бүтээгдэхүүн, кимчи зэрэгт маш ихээр агуулагдаж байдаг. Сүү сүүн бүтээгдэхүүн болон исгэлэн исгэсэн бүтээгдэхүүн нь дархлааны системийг дэмжээд зогсохгүй хоолны шингэцийг сайжруулдаг сайн талтай.

Шимтэй хоол хүнс хэрэглэх

Өдөр бүр хоол хүнсийг тогтмол хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой хэмжээнд барьж байхаас гадна хүний дархлааны системд сайнаар нөлөөдөг ач холбогдолтой. Хэдийгээр дархлааг дэмжих боловч хаа таарсан хоол хүнсээ хэрэглээд байх нь тохиромжгүй. Жишээ нь ногоон ногоо(антиоксидант), жимс жимсгэнэ, цитрусын төрлийн жимсийг түлхүү хэрэглэж болно.

Хангалттай унтаж амрах

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж маш сайн унтаж нойр авах нь дархлааны системд сайнаар нөлөөдөг. Хүн 6-10цаг унтаж амрах нь чухал ба үүнээс бага нойр авах үед хүний дархлааны системд нөлөө үзүүлж улмаар мууддаг. Хэрэв таны нойр хулждаг унтах гэж зовдог бол кафейны хэрэглээг багасгах нь зүйтэй. Хурдан хугацаанд унтах амар арга бол биеэ суллаад, тухтай байрлал авч, үүний дараа амьсгалаа тоолоод л та гүн нойронд автах болно.

Д витамин

Д витамин нь арьсан доор гэрлийн тусламжтай нийлэгждэг витамин бөгөөд хүний дархлааг дэмждэг чухал амин дэм юм. Д витамин дутагдах үед хүний дархлаа буурч өвчинд амархан өртөмтхий болдог талтай. Д витаминыг авахын тулд арьсаа наранд 20минут гаргахад л хангалттай мөн загасны мах, өндөгний шар, зэргээс авч болдог байна.

Сахарын хэрэглээг багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.