• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

Өнөөдөр би жижүүртэй, сая нэг өвчтөнд боолт хийгээд дуусав, тэгээд ер нь бусдад анхааруулах зорилгоор нэг юм бичье гэж бодлоо.

Шүдээ зөв угааж арчилж чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан тохиолдлууд дэлхийд багасаж байхад Монгол улсад өссөөр байна. Гаднаа гяланцаг дотроо (аман дотор нь) паланцаг гэдэг байнаа.

Анзаараад байхад харваас шүдээ угаадаггүй, эсвэл дутуу угаадаг, амны хөндийн ариун цэвэр муу, шүдний эмчид үзүүлдэггүй хүмүүсд зонхилон тохиолддог эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол эрүү нүүр орчмын шүдний гаралтай буглаа нэвчээс юм.

Энэ нь энгийнээр тайлбарлавал шүд хорхойтож цаг даруйд нь анхааран эмчлүүлээгүгээс болж үрэвсэж, ясаа идэж, цоолж зөөлөн эдлүү халин гарч, тэр хавийн булчингуудын хооронд идээ үүсгэж буглахыг хэлнэ. Шулуухан хэлэхэд арчаагүйгийн өвчин.

Хорхойтоод, өвдөөд, үрэвсээд, ясаа идээд, бугласны дараа нь л манайхан учиргүй сандарч “зүв зүгээр байж байгаад гэхэт ингэчихлээ…” гэцэн, цочирдсон бас гомдсон байдалтай ажлын цаг дууссан эсвэл амралтын өдрүүдээр эмнэлэгт хандах нь элбэг. Өмнө нь эмнэлэгт хандах боломжгүй их л завгүй хүмүүс юм шиг байгаан.

Нэгэнт бугласан үед эрүү нүүрний мэс заслын туршлагатай эмч нар яаралтай мэс заслын аргаар нээж идээг гадагшлуулан олон хоног сахиж эмчилж байж эдгэнэ.

Харамсалтай нь буглаад хэр удсан, ямар нян бактерийн гаралтай, өвчтөний биеийн байдал гэх мэт бас бус юмнаас шалтгаалан идээ нь бүх биеэр тархаж амь насаа алдах аюултай. Тиймээс хөгшин залуу, хөдөө хотых гэлтгүй бүгдэд нь хандаж хэлэхэд арчаатай байж, амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарал тавьж яваарай даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.