• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Уруул байнга хагардаг байлаа. Тэгээд судлаад үзтэл..

Уруул байнга хагардаг байлаа. Тэгээд судлаад үзтэл..

Мэдрэлийн олон төгсгөл судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрөөл мэн.дийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн өнгө зүс засдагүй. Та уруулаа арчлахын тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Уруул хатах шалтгаан: Уруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд өртөмхий. Бодисын со.лил.цооны алдагдал, В бүлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ тусдаг.
АРЧИЛГАА

Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хам.гаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга төстэй зүйл гарч ирдэг. Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан э.рүүл м.эндэд их хө.нөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна.

Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.