• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Улаан лооль, Лемон идэхэд ЦУ.С багадалт үгүй болдог.

Улаан лооль, Лемон идэхэд ЦУ.С багадалт үгүй болдог.

Цу.сны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цу.с ихээр алдаж төмөр дутсанаас болж ц.ус багадалт үүсдэг. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цу.с багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.Улаан лооль, жүрж, нохой хошуу -нд витамин С хамгийн их байдаг.

Харин дутагдсан төмрийг зарим хүний бие махбоди муу хүлээж авдаг. Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С- г уух буюу эсвэл 50 мг агуулсан бүтээгдэхүүн идвэл төмөр шингээх хэмжээ нь 2-3 дахинаар дээшилдэг. Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг. /Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он/

Цу_с багадна гэдэг нь бүтэц хэвийн байхаа больсон гэсэн үг юм. Ц.ус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд эдгэрээс хамгийн түгээмэл тохиолддог нь төмөр дутлаас хамааралтай цу.с багадалт байдаг. Биед төмөр бага болоход улаан бөөмний тоо цөөрнө. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цу.сны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон болтөмөр дутлын ц.ус багадалт үүссэн байх магадлалтай.

Төмөр дутлын цу.с багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цу.с багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.

Төмөр дутлын ц.ус багадалт яагаад үүсдэг вэ?

Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/

Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед
Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх, ходоодны ха.галгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./
Ц.ус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний ш.арх, аспирин зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м.

Жирэмсэн: Төмөр дутлын цу.с багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.

Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.

Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын ц.ус багадалтаас хамгаална.Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл болон Е амин дэм төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг тул та тэдгээрийг хэрэглэх шаардлагатай болсон бол төмрийн ямар бэлдмэл хамт хэрэглэхийг эмчээсээ асуугаарай. Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт үүсгэж болзошгүй тул тэдгээрийг хоолон дээрээ буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг. Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг.

Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ. Хоол иднэ гэдэг нь зугаа цэнгэл биш гэдгийг ойлгосон хүн юуг яагаад идэж байгаагаа сайн мэддэг

Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл,тараг, ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цу.с багадалтаас сэргийлэх, түүнээс салахад туслах хооллолтын нэг хувилбар болно. Ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.

Ц.ус багадалт, мэдрэл, зү..рх судас, ходо.од гэдэс, эл.эг, цөс, нойр булчирхай, бөөр, арьс, үе мөчний өв.чтэй, дархлаа муудсан хүнд маш их ач холбогдолтой эмчилгээ–сувиллын хүнс бол элэ.г юм.

Элэг 17-18% уураг,2-4% тостой /хонины махны уураг 16%/
Элэгний уураг нь үл орлох бүх амин хүчлүүдийг агуулна.
Элгэн дэх тосны ханаагүй дээд хүчлүүдийн төрөл, харьцаа нэн зохистой.
Элэг, ялангуяа үхэр, адуу, сагамхай загасны элэг В бүлгийн амин дэмээр маш баялаг. Мөн элгэнд С,А,Д,Е аминдэмүүд байх бөгөөд фермент, хандлаг бодис, фосфор, төмөр, хүхэр, цайр, марганц, зэс, хром, селен, йод, фтор зэрэг эрдсүүдийг харьцангуй ихээр агуулдаг.
Цочроогч хандлаг бодисууд болон цөсийг элэгнээс боломжийн хэрээр зайлуулж, зөв боловсруулж идвэл зохицуулах үйлчилгээ нь улам нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.