• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг.

Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг.

Хорин насыг шүргэж яваа хүү минь надруу зандран хаалга саван хаяж одлоо. Танаас л болж би ийм байдалтай амьдарч байна гэнэ. Аргагүй биздээ өтөл насандаа гаргасан ганц хүүгээ өөдсийн чинээхэн байхаас нь гар хөлийг нь юунд ч хүргэлгүй өмнүүр нь орж гүйсны гор нь өнөөдөр гарч байх шиг.

Хэдий их хүлээж, хэдий их хүсэж ээж нь чамайгаа олж авлаа даа. Амьдрал надад заримдаа дэндүү хатуу хандах шиг. Эцэг эхээс 6 хан насандаа үлдсэн надад ас.рамжийн газраас өөр сонголт үлдээгүй юм. Тэднийхээ тухай бага ч гэсэн мэддэг, мэдэрч үлдсэн болохоор тэднийгээ ямар их санаж үгүйлдэг байв.

Гэхдээ би тэдэндээ намайг ингэж амьдруулж байна гэж гом.длын үг, голын нулимс зүүдэндээ ч шидлээгүй билээ. Тэд минь гэнэтийн о.слоор өөд болсон ч тэнэгхэн миний бяцхан бие тэр өдөр бурх.ны ав.арлаар амь гарсан юм билээ. Ухаангүй байхад минь тэд минь намайгаа орхиод одчихсон.

Бүдэг бадаг санадаг тэр хар өдөр гэнэтхэн л тэнгэрээс харанхуй ертөнц бүрхээд авах шиг л болж билээ. Хүүхэд насны минь гэнэхэн мөрөөдөл, ижий аавтайгаа эрхлэлдэн тоглох миний бага нас ой тойноос минь одоо ч холдоогүй. Би үргэлж тэдэнтэйгээ аз жаргалтай байгаагаар өөрийгөө төсөөлдөг.

Хүний амьдралын хамгийн хүнд үе минь нэгэнт ард хоцорч би ч а,срамжийн зовлон нэгтэй хүүхдүүдтэй найз нөхөд боллоо. Тэнд ямар байсан гэж үү. Яахав дээ өл.сөж цангаад байхгүй ч хайраар л дутдаг байлаа. Ээждээ тэврүүлэх, аавдаа үнсүүлэх мэдрэмжийг үлдсэн амьдралдаа авахгүй гээд та төсөөлдөө.

Амьдрал үзсэн надад одоо бол тийм ч хэцүү санагдахгүй ч бяцхан тэр хүүхдүүдэд хэцүү л байсан. Шөнөдөө орондоо уйлах нэг нь уйлж дуулах нэг нь дуулдаг байлаа. Өдөр хоногууд нэгэн хэвийн үргэлжилсээр нэг л мэдэхэд би 18 нас хүрлээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд баяртай, гунигтай өдрүүд үргэлжилж байсан ч өнөөдөр.

Миний хувьд өөрийн амьдралаа үргэлж жаргалтай байлгах боломж ирсэн өдөр байлаа. А.срамжийн газрынхантайгаа ээнэгшин дассан байснаа өнөөдөр л би ухаарлаа. Тэднээсээ холдох хэцүүхэн байсан ч урд минь мэлтийх амьдралын зам намайг нааш ирээч гэж даллах шиг болсон юм.

Чамлахааргүй боловсрол минь намайг хүссэн сургуульдаа элсэн орж хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг олгосон юм. Бүтэн өн.чин учир сургуулийн төлбөр, дотуур байр зэрэгт санаа зоволгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх л миний туйлын хүсэл байлаа. Сургуулийн захирал дуудсан тэр өдөр би дотроо ихэд эмээж.

Намайг сургах боломжгүй гэж хэлэх ухааны юм бодон чимээгүйхэн алхалж өрөөнийх нь хаалгыг зөөлхөн тогшлоо. Аавтай минь адил зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн угтах захирал багш минь намайг урдаа суухыг хүсэж чи ижий аавдаа насан туршдаа талархаад ч баршгүй болж дээ.

Тэдний үлдээсэн хөрөнгө чамайг өнөөдөр энэ сургуульд сурах, хүсэл мөрөөдлөөсөө атгах боломжийг олгожээ. Май, энэ чиний хуримтлалын дэвтэр сая банкнаас хүмүүс ирээд надад гардуулж өгөөд явлаа. Миний охин одоо 18 нас хүрсэн учраас энэ мөнгөө өөрөө зарцуулах эрхтэй болжээ.

Сайн сураад сайн мэргэжилтэн болоод ээж аав шигээ олон хүнийг эд.гээгээрэй гэж билээ. Миний нулимс нүдний аяганаас минь бөмбөрөн асгарч би тухайн үед юу болоод өнгөрснийг ч сайн саналгүй жижүүр ахын хажуугийн сандал дээр сэрж билээ. Жижүүр ах миний хүү одоо байр руугаа яв даа орой болчихлоо.

Захирал, эмч дуудаж үзүүлсэн бага зэргийн шоконд орсон байна удахгүй сэргэнэ гээд явцгаасан. Өвөрт минь өнөөх үнэ цэнтэй дэвтэр минь байлаа. Нээж харвал төрсөн цагаас минь хадгаламж хийсэн миний овог нэртэй дэвтэр байв. Ээж аав минь яг л мэдсэн юм шиг өн.гөрдөг жилээ миний дансанд нэлээн хэмжээний мөнгө хийгээд орхижээ.

Түүнээс хойш орлого хийгдээгүй ч гэлээ тухайн үед хийсэн ээж аавын минь хөрөнгө өнөөдөр миний амьдралыг тэтгэхээр хэмжээний болж үржжээ. Магнайд минь нар гийж нүдэнд минь оч гэрэлтсэн тэр өдрийг би хэзээ ч мартахгүй. Тэр л өдрөөс би амьдралдаа бат итгэж хөл дээрээ чанга зогсох тэнхээтэй болж билээ.

Их сургуулийн зургаан жил харвасан сум шиг өнгөрч би гэдэг хүн дээд боловсролтой нэгэн болж төгслөө. Энэ хүртэл ирэхэд минь багш нар минь надад хэмжээлшгүй ихээр тусалж байсан юм. Ээж аавдаа “Би э.мч болно” гэж гэнэхэн мөрөөдөж байсан хүсэл минь сургууль төгсөхөд биелж хүний их э.мч мэргэжилтэн би саяхныг хүртэл ижий.

Аав шигээ олон хүний а.мь насыг а.варч явжээ. Өнөөдрийг хүртэлх миний амьдрал дардан байсангүй гэхдээ сэтгэл зүрхэнд минь гал бадамлан ассан ижий аавын минь тэртээх тэнгэрээс итгэл өгсөн тэр өдрөөс хойш гэрэлтэж эхэлсэн юм.

Их сургуульдаа хүүгийнхээ аавтай учирч ижий аавынхаа үлдээсэн хөрөнгөөр одоогийн энэ сууцаа авч сайхан амьдарч байна. Хүү минь ч өсөж том боллоо. Даан ч газар дээрх ганц үр минь миний сэтгэл зүрхэн дэх зов.лон ша.наллыг мэдрээгүй өсч өндийж. Тийм ээ би хүүгээ дэндүү эрх дураар нь өсгөж.

Тэр минь амьдралд нь тохиох өчүүхэн бүтэлгүйтэлд намайг буруутгадаг ч удахгүй ухаан сууж аз жаргалтай гэр бүлийн эзэн болно гэдэгт би итгэдэг. Бид хүүгийнхээ ирээдүйд учирч болох эрс.дэлээс хэдийн сэргийлж төрсөн цагаас нь л хуримтлуулж эхэлсэн. Яг л миний ээж аав шиг. Хүү минь амьдралд хөл алдаж болох ч босч ирэх эрч хүчийг бидний түүнд бэлдсэн гэнэтийн бэлгээс авч чадах байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.