зөвлөгөө
У.йлж байгаа нярай хүүхдийг хөлний уланд нь иллэг хийж өгч тайвшруулаарай.

У.йлж байгаа нярай хүүхдийг хөлний уланд нь иллэг хийж өгч тайвшруулаарай.

Нялх хүүхэд тавгүйрхэх үедээ уй.лдаг, тэрээр одоохондоо өөрийн байдлаа бусдад илэрхийлэх өөр арга мэдэхгүй. Хүүхдийн уй.лахыг маш амархан болиулж, тайвшруулж болно гэж хүүхдийн э.мч буюу педиаторууд үздэг! Үүний тулд хүүхдийн хөлөнд зөв иллэг хийхэд л хангалттай.

Биеийн эрхтнүүд хөлийн улан дахь цэгүүдтэй холбоотой байдаг. Энэхүү аргыг оролдож үзсэний дараа эцэг эхчүүд үргэлж хүүхдүүддээ хөлний уланд нь таатай иллэг хийж тайвшруулж байна!

Хүүхдийн хөлөнд иллэг хийх

✔ Толгой ба шүд

Хүүхдийн тань шүд нь ургаж өвдөөд байвал энэ хэсэгт зөөлнөөр иллэг хийгээрэй. Мөн таны хүүхдийн хөлний булчингийн гипертонус өссөн тохиолдолд улны энэ хэсэгт иллэг хийх нь ач тустай

✔ Хамар, хамрын хөндий

Хөлний хурууны эдгээр идэвхитэй цэгүүдийг дарснаар хүүхдийн хамрын битүүрлийг арилгах бөгөөд ханиад хүрсний дараа бие организмыг сэргээх болно.

✔ Уушги

Хүүхэд ханиалгатай байх үед улны энэ хэсгийг болгоомжтойгоор илэхэд их ач тустай байна!

✔ Аймхай

Аймхай нь хэвлийн хөндийд ходоодны хойно байрлах олон тооны мэд.рэлийн бөөгнөрөл юм. Хэрвээ хүүхдийн гэдэс, ходоод эвгүйрэх бол энэ хэсэгт дарж иллэг хийх хэрэгтэй!

✔ Гэдэсний дээд хэсэг

Хөлний улны энэ хэсэгт дарснаар хүүхдийн ходоодны үйл ажиллагааг сайжруулж спазмыг багасгана.

✔ Гэдэсний доод хэсэг

Хэрэв хүүхэд хөлөөрөө савчиж гэдэс дүүрэлт ажиглагдвал улны энэ хэсэгт иллэг хийгээрэй!

✔ Нуруу

Энэ хэсэгт иллэг хийснээр хүүхдийг тайвшруулж болно. Хүүхдийг унтахын өмнө иллэг хийх нь ач тустай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!