• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хөгшрөлтийг түргэсгэх таны мэдэхгүй 6 зуршил

Хөгшрөлтийг түргэсгэх таны мэдэхгүй 6 зуршил

Та бидний өдөр тутамдаа хийдэг зуршлууд хөгшрөлтийн үндэс болж хурдан хөгширхөд нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогдсон ажээ.

Хэт олон цаг зурагт үзэх:
Автсралийн спортын анагаах ухааны судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. 23–аас дээш насны 10000 хүнээс авсан судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 6 цаг зурагт үзэх нь үздэггүй хүнээс 6 жилээр богино насладаг болохыг тогтоожээ.

Хөдөлгөөн хийлгүй удаан суух:

Удаан хугацааны туршид хөдөлгөөн хийлгүй суух нь өвчин үүсэх том үндэс болдог. Жишээлбэл-зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг 64 хувиар нэмэгдүүлдэг. Тэр ч бүү хэл хүзүү хөших, толгой өвдөх, даралт ихсэх, өтгөн хатах шалтгаан болдог байна. Хөдөлгөөнгүй удаан сууснаар цусны эргэлт жигд бус болж, арьсны уян хатан чанар алдагддаг. Мөн харвин унжих шалтгаан ч бас удаан суусных юм. 30 минут тутам хөдөлгөөн хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэснээр дээрх эрсдэлийг бууруулж эрт хөгширөхөөс өөрийгөө сэргийлж чадна.

Богино цаг унтах:
Арьсаа хамгаалахын тулд сайн унтаж амрах хэрэгтэй. Унтаж байх зуур нүүрний эд эс амин дэмээр хангагдаж байдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар багадаа л 6 цаг унтаж байх хэрэгтэй. Унтаж байхад дааврын өөрчлөлт ихээр явагдаж арьсанд цусан хангамж нэмэгддэг байна. Энэ нь арьсыг өнгөлөг, толигор, чийглэг булбарай болгодог.

Соруулаар бага багаар шимж уух:
Шингэн зүйлийг соруулаар бага багаар уугаад сурчихсан хүмүүс байдаг. Нэг талаар соруулаар уухад амарч нөгөө талаараа амыг тойрон үрчлээ үүсэх том шалтгаан болдог аж.

Өрөөний темпратур хэт их байх:
Энэ нь агаарын чийгшилийг багасгадаг. Хэт хуурай агаар нь арьсыг хуурайшуулах, харшил хөдөх, мөн хөгшрөлтийг хурдасгадаг. Өрөөндөө цаг тутам агаарын солилцоо оруулж, сэрүүвтэр байлгахыг хичээгээрэй. Мөн өдөрт 7 аяга ус уу, арьс чийгшинэ.

Уур бухимдал:
Үргэлж бухимдал стресстэй байх нь арьсны эд эсийг үхүүлж, батга гарах таатай орчинг бүрдүүлж эхэлдэг. Учир нь уур бухимдал нь бие махбодын эсийг гэмтээдэг байна. Нэгэнт гэмтсэн эс шинэчлэгдэж чаддаггүй. Үүнээс үүдэн хүний бие хурдан хөгширдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.