• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хар шоколад идэх нь ач тустай

Хар шоколад идэх нь ач тустай

Ихэнхи хүмүүс шоколад чихэр ихтэй, таргалуулдаг тухай ам дамжин ярилцдаг. Энэ нь зүгээр л ам дамжсан яриа гэдгийг дараах зөвлөгөө батлах болно.

  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна. Швед улсад 9 жилийн туршид хийсэн судалгаанаас үзвэл 7 хоногт нэг удаа хар шоколад идсэн эмэгтэй хүний зүрх өвчлөх эрсдэл 35 хувиар буурчээ. Иймд бүсгүй хүн та өдөр бүр биш ч тогтмол үед хар шоколад идэх нь урт удаан наслахад туслана.
  • Тураана. Хар шоколад нь маш өег учир тостой, хэт их чихэрлэг эсвэл давстай хоол хүнс идэх дуршлыг бууруулж өгдөг тустай бүтээгдэхүүн юм.
  • Жирэмсэн хүнд эерэгээр нөлөөлнө. Жирэмсний үедээ хар шоколад идсэн эхээс мэндэлсэн хүүхэд маш тайван эерэг маш аз жаргалтай хүүхэд төрдөг. Мөн жирэмсний үед хэрэглэх нь стресс даах чадвартай болдог.
  • Чихрийн шижингээс сэргийлнэ. Испани улсад явуулсан судалгаагаар 12 хоногийн турш хар шоколад идсэн хүний инсулинд эсэргүүцэл үзүүлэх нь 50 хувь буурсан байна.
  • Стресс тайлж хүч оруулна. Хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулж , тархинд сэргэх мэдрэмж төрүүлж эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.