• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өтгөн хаталтыг зогсоох мөн стрессийг арилгах дасгалууд

Өтгөн хаталтыг зогсоох мөн стрессийг арилгах дасгалууд

Эдгээр дасгал нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх өтгөн хаталтыг зогсоох мөн стрессийг арилгах дасгалууд юм. Өтгөн хаталтыг эмчлэх дасгалыг зааврын дагуу өөрийн биеийн хүчийг төвлөрүүлэн зөв хийж чадвал эм болно.

  • Хэвтсэн чигтээ хөлөө харах-дээш хараад гараа ташаандаа авч хэвтэнэ. Биеийн дээд хэсэг ба толгойгоо өргөж 15 секундын туршид хөлийн үзүүрийг харсны дараагаар 10 секунд амрана. Дасгалыг 5-с илүү удаа давтан хийнэ.
  • Бүсэлхийгээ өргөх- Хэвтсэн чигээрээ бүсэлхийгээ өргөж эгцээр нь дээш өргөнө. Энэ үед хөлөө цэх тэнийлгэн бүсэлхийгээ өргөж 10секундийн турш барина. Мөн 5-с илүү удаа давтан хийнэ.
  • Бүсэлхийгээ наалдуулах- Бүсэлхийдээ хүч өгч шаланд наалдуулна. Энэ үед хөлөө өргөж бүсэлхийгээ шаланд нааж 10 сек барина. 5-с илүү удаа хийнэ.
  • Өвдөгөө нугалж өгзөгөө өргөх- 1өвдөгөө нугалж дээш өргөөд 2 гараараа барьж өгзөгний булчингаа чангалж өргөнө. Дараа нь нөгөө хөлөө сольбин хийх маягаар 10сек-с илүү хугацаагаар 5 удаа давтан хийнэ.
  • Хэвтээ чигтээ хөлөө өргөх- Хөлөө шулуун байлгаж нөгөө хөлөө хүчтэй өргөнө. 10-с илүү хийгээд нөгөө хөлөө сольбиж хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.