• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нойроо хасаад амжилтанд хүрнэ гэдэг эндүүрэл…

Нойроо хасаад амжилтанд хүрнэ гэдэг эндүүрэл…

Нойр гэдэг нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хан­гаж байдаг организм дахь давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь тун эм­зэг. Гадны нөлөөлөлд амархан өртөмт­гий. Учир нь унтах үед хүний тархи амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхигүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдлийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Үүний хариуг анагаах ухаан одоо хүртэл олоогүй байна. Хүн бүрийн бие махбодын амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн 8 цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай гэнэ. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. Хүн хоногт дунджаар 6 -8 цаг унтдаг. Нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол насанд хүрэгсэд 6-7 цаг унтсанаар хангалттай нойроо авч чаддаг. Нас ахих тусам унтах хугацаа богиносч жараас дээш насныхан өдөрт таваас ихгүй цаг нойрсдог. 7- 8 цагийн туршид нойрсох үед тархи дунджаар 30-90 минут үргэлжилсэн, 10-15 минутын завсарлагатай гүн нойрны циклд ордог. Энэ фазын хооронд зүрхний хэм, амьсгал авах нь үл мэдэг удааширна. Унтаж нойрсох үед бие организмд сэргээх нөхөн төлжих үйл явц явагдаж, булчингууд суларч амарна.

Нойр хүрэх үед шууд унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болно. Хүмүүс \”нойр хулжлаа” гэж ярьдаг нь энэхүү органик тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. Ингэснээр та амрах цагаасаа алдаж хохиролд орж байна гэсэн үг. Ялангуяа тогтмол цагт сэрэх шаардлагатай үед энэ нь танд томоохон алдагдал болох нь гарцаагүй.

Нойр хулжсанаас үүдэн…

Телевиз үзэх, хөгжим сонсох, компьютер тоглох үедээ унтах, эс бөгөөс эрт босохын тулд зориуд эрт унтах, шөнө унтаж чадаагүйгээ өдөр нь нөхөх гэж оролдох, хүнд ажил хийж их ядраад шууд унтах зэрэг нь зүй зохисгүй арга бөгөөд тав тухтай унтаж чадахгүй мөртөө гүн нойроо хулжааж байгаа хэрэг юм. Нойр хулжсанаас доорх өвчинд
нэрвэгдэж болзошгүйг эмч нар сануулж байна.

Таргалалт

Байн байн зүүдлэх, хийж дуус­гаагүй ажлаа яаж дуусгах билээ гэж шаналах, бүтэн шөнийг энэ мэтээр удаан хугацаагаар өнгөрүүлэх юм бол бие чинь аяндаа хүнд болно. Нойр хэт хулжсанаас үүдэн таргалах шинж илэрдэг гэнэ.

Хурхирах

Хурхирах нь бусдад саад болдог төдийгүй өөрийн биеийн эрүүл мэн­дэд ч нөлөөлдөг бөгөөд улмаар залгиур хоолойн архаг өвчинд нэрвэг­дэж болзошгүй. Нойр хулжих нь хурхирахад хүргэж, толгой өвтгөж ам хатаан, анхаарлыг алдагдуулж, санаа сэтгэлийг тогтворгүй болгож, яарч адгах амархан уурлах зэрэг хачин сонин ааш зантай болгодог.

Үс унах

Үс нь их унадаг хүмүүс үсээ сам­нах болгондоо үс минь өдөр бүр унаад байх юм хожгор болох нь ээ гэж зовдог. Энэ үед та нойр чинь муу байгаагаа мэдсэн юм болов уу ? Унтах хугацааны урт богино байх нь үс унахтай ил тод холбоогүй боловч сайн унтаж чадах эсэх нь харин үс унахтай тун нягт холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.