зөвлөгөө
Жирэмсний үед цээж хорсолтыг хэрхэн анагаах вэ?

Жирэмсний үед цээж хорсолтыг хэрхэн анагаах вэ?

Жирэмсний үеийн цээж хорсолтыг хэрхэн намдаах тухай туршлагатай ээж нар зөвлөж байна. Энэхүү зөвөлгөөг мэдээж эмч нар зөвшөөрдөг юм.

Жирэмсэн үед ялангуяа төрөх дөхөх үед цээж хорсох зовиур ихэсдэг. Учир нь прогестерон буюу жирэмсний гормон хэмээх дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг аж.

Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг шалтгаанаас болж ходоодны хүчил улаан хоолой руу шахагдан орж ирдэг байна. Ингэснээр жирэмсэн ээжүүд цээж хорсох зовиуртай болдог байна. Ингээд эмч нар болон ээжүүд юу гэж зөвлөснийг сонирхоорой.

Цээж хорсох зовиурыг арилгах зарим арга

  • Хөөрүүлсэн сүү уух
  • Бага зэргийн хүнсний содатай ус уух
  • Алимны цуутай цай хийж уух. Нэг аяга халуун усанд 1-2 халбага органик алимны цуу, 1 халбага зөгийн бал, бага зэрэг нимбэг хийж, хоол идэхийн өмнө болон дараа ууж болно.
  • Гааны навчтай цай бас аятайхан байдаг.
  • 15-20 см өндөр дэртэй унтах

· Өөх тос, шоколад, кофе, өтгөн цай, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, нимбэгний төрлийн жимс ундаа цээж хорсгодог.

  • Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох
  • Хооллосны дараа хэвтэх мөн дасгал хийхгүй байх
  • Хэт бариу хувцас өмсөхгүй байх

Цээж хорсох үед хамгийн тохиромжтой хоол хүнс эдгээрт:

  • цөцгий, ээдэм
  • ууранд болгосон омлет
  • чанасан өөхгүй мах
  • улаан буудайн хивэг
  • Алим зэрэг жимсийг ууранд болгож хэрэглэх

Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөх хаттах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!