• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Зан аашинд эерэгээр нөлөөлдөг 9 хүнс

Зан аашинд эерэгээр нөлөөлдөг 9 хүнс

Хүний зан ааш онцлог нь хүний идэж байгаа хоол хүнстэй холбоотой байдаг тухай олон эрдэмтэд нотолгоо гаргасан байдаг. Үүнтэй холбоотой хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг 8 хүнсийг та бүхэнд хүргэж байна.

Хар шоколад: Хар шоколад нь Магни-аар баялаг. Агуулагдах бодис нь таныг сэргээх бөгөөд сэтгэл гутрал сөрөг байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.

Бууцай:В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаалж хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Тахиан мах: В12 витаминаар баялаг идэхэд сайхан мэдрэмж төрүүлж тайвшруулна.

Салмон мөн самар: Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Мөн таны ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг.

Иогурт: Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Гүзээлзгэнэ, нэрс жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.