• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ.

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ.

2013 онд ослын улмаас комад орж, 5 жилийн турш ухаангүй хэвтсэн нэгэн хя.тад эрийн сэрэхдээ эхнэртээ хандаж хэлсэн үг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, урд хөршийн сошиал орчинд ярианы гол сэдэв болоод байгаа гэнэ.

Ли Жихуа нь 2013 онд ослын улмаас комад оржээ. Энэ хооронд эхнэр нь түүнийг цаг үргэлж асран халамжилсаар байв. Түүний хичээл зүтгэл нь ч талаар болсонгүй, 5 жилийн дараа нөхөр нь ухаан орохдоо хамгийн түрүүнд “Би чамд хайртай” гэж эхнэртээ хэлжээ.

5 жилийн турш эхнэр нь бүхий л цаг зав, хайр халамжаа түүнд зориулж, өөрөө өдөрт 2-3 цаг л унтаж амардаг байж. Тэрээр “нөхөр минь амьсгалж л байвал би түүнийг асарсаар байх болно” хэмээж, хэлсэн үгэндээ ч хүрч чаджээ.

Эхнэр нь түүнд өдөр бүр дуу сонсгодог байв.

Тэрээр өнгөрсөн жил комоос гарч, одоо бие нь маш хурдан сайжирч байгаа аж 57 настай Жан Гүчуан нөхөр нь үүрд ухаангүй байдалтай үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд “э.мч нарт тэдний буруу гэдгийг батламаар байсан” хэмээн ярьжээ.

Ли Жихуа нь 2013 оны 8-р сард скүүтер унаж яваад мотоцикльд мөргүүлэн хүнд гэ.мтэл авсан байна. Тэрээр унтаа байдалд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир энэ хэвээрээ комад үлдэнэ гэж э.мч нар дүгнээд, эхнэрт нь мэдэгдсэн аж.

Харин Жан Гүчуан үүнд итгэхийг хүсээгүй бөгөөд э.мч нарын буруу болохыг батлахаар шийдсэн байна.

Тэрээр өөрөө эмнэ.лэгт амьдарч, нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд өдөр бүр түүнтэй ярилцаж, дуу хөгжим сонсгож, гадаад ертөнцөд өрнөж буй зүйлсийг ч ярьж өгдөг байжээ. Тэр хэзээ ч итгэл найдвараа алдаагүй байна. Энэ бүхэн түүний мэдрэлийн системийг идэвжихэд тусалсан гэж тэрхүү эмн.элгийн эмч Ванг үзэж байна.

Тэгтэл өнгөрсөн жил үнэхээр гайхамшиг биеллээ олсон байна. Нэг л өдөр Ли ухаан ороод “Хань минь, би чамдаа хайртай” хэмээн хэлжээ.

Одоо тэрээр нөхөн сэргээх эм.чилгээ хийлгэж байгаа бөгөөд дахин ярих, алхах зэргийг сурч байна. Эмч нарын зүгээс түүнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг онцлоод эхнэр нь үргэлж дэргэд нь байж, бүх зүйлд туслаж дэмждэгт талархал илэрхийлжээ.

Хатагтай Жан-аас энэ хүнд хэцүү 5 жилийн яаж тэсэж гарсан талаар асуухад тэрээр “Би бууж өгөх талаар огт бодоогүй. Тэр амьд л байвал би асарсаар байх болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.