• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Нарны тосны SPF гэсэн бичиг ямар учиртай вэ?

Нарны тосны SPF гэсэн бичиг ямар учиртай вэ?

Нарнаас хамгаалах тосыг зөв сонгох нь арьсанд хамгаас чухал байдаг. Тухайлбал тослог арьсанд зориулагдсан тос хуурай арьсны онцлогт тохирохгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх бол, хуурай арьстай хүн чийгшил агуулсан тос түрхэх шаардлагатай. Нарнаас хамгаалах тос SPF, PA гэсэн хоёр төрөлтэй. Уг хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр түвшинд байсны үндсэн дээр нарнаас хамгаалах чадвар улам нэмэгддэг байна. Гэвч SPFөндөр байх тусам химийн агууламж ихсэж төдий чинээгээр хүний арьсанд хор нөлөө ихэсдэг.
Арьсанд тохиромжтой SPF-ийн хэмжээ 15-30 байх хэрэгтэй. Түүнээс өндөр байвал арьс гэмтэх магадлал их.

Нарны тосыг хэдийд түрхэх зохистой вэ?

Нарнаас хамгаалах тосыг өглөө гэрээс гарахаас өмнө 30 минутын өмнө түрхэж арьсандаа шингээж, SPF-ийн хэмжээ 15-30тай тос байвал 2-3 цаг тутамд заавал сэргээнэ. Өдөрт тосоо арчиж авсан байвал дахин сэргээж түрхэж болно. Нарнаас хамгаалах тос 2-3 цагийн дараа идэвхээ алддаг сөрөг нөлөөтэй. Нарны тос түрхсэний дараа нүүрээ будах нь нүүрний арьсыг хамгаалах, будаг жигд тархад тусална мөн арьсыг өдрийн турш дээд зэргээр хамгаалж чаддаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.