• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Иод агуулсан хүнс идсэнээр ХАВ.ДАР хэзээ ч тусахгүй.

Иод агуулсан хүнс идсэнээр ХАВ.ДАР хэзээ ч тусахгүй.

Йод гэж өтгөн ягаавтар өнгөтэй шингэн байдаг гэдгийг бүгд
мэддэг.

Гэхдээ ихэнх хүмүүс шархыг ариутгаж цэвэрлэх, хатгаа авсан хүмүүсийн цээжинд тор мэт зурж эдгэрэлтэнд нөлөөлдөг, гэ.мтсэн, хав.дсан газар шингэвтэр йод түрхэхэд сайн байдаг гэхчлэн өнгөцхөн талаас нь төсөөлөлтэй байдаг. Энэ бодисыг анх 1811 онд Францын эрдэмтэн Куртуа далайн замаг судалж байгаад санамсаргүй нээсэн гэдэг.

Замгийг халаах үед ягаан туяатай уур гарч байсан нь йодын нэр болсон түүхтэй. Грекээр ягаан өнгийг йод гэж нэрлэдэг. Йод хүний биед тун чухал болох нь нилээд хожуу тогтоогдсон бөгөөд йод дутагдсанаас болж бамбай булчирхай томрон, улмаар зүрх судасны систем доголдож, эм.чилгээ хийлгэхгүй удваас оюун ухааны хом.сдолтой болох аюултай.

Йод байгаль дээр маш бага хэмжээтэй оршин байх тул хэрэгцээтэй йодоо хүнс болон орчны хөрс ургамал зэргээс бүрэн олж авах боломж тийм ч сайн биш. Ялангуяа далайгаас хол газрын хүмүүс загасны төрлийн хүнс хэрэглэдэггүй бол йод дутагдлын эм.гэгт амархан өртдөг.

Хүний биед янз бүрийн микроэлементүүд 20-30 мг орчим агуулагдаж байдгаас 10 мг орчим нь йод байх учиртай. Тэр йод хүний бамбай булчирхайд хуримтлагдан хүний хэрэгцээг хангаж байдаг.

Йод далайн замаг, загас, далайн байцаанд харьцангуй их агуулагдах учир энэ төрлийн хоол хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүст бамбай булчирхайн эм.гэг бараг илэрдэггүй. Монголчуудын хувьд сүү цагаан идээ, гол нь малын махнаас шаардлагатай йодоо олж авдаг бөгөөд судалгаагаар йодын дутагдалд өртөмтгий улс орны тоонд багтдаг.

Дэлхийн э.рүүл мэн.дийн байгууллага олон жил судалж үзсэний үр дүнд хүн бүрт йодыг шаардлагатай хэмжээгээр нь хүргэж болох арга нь хүнсэндээ хэрэглэж буй давсаар нь дамжуулах гэж тогтоосон байдаг. Яагаад гэхээр давс хэрэглэдэггүй улс орон гэж байдаггүй учраас тэр.

Ийнхүү хүнсний төрөл бүрийн давсыг йоджуулан бэлтгэж худалдаалах болсон нь баймбайн эм.гэг, оюун ухааны хомсдол зэргээс урьд.чилан сэр.гийлсэн хамгийн түгээмэл арга болон хэрэглэгдэж байна. Гэхдээ зөвхөн йоджуулан давсаар хүн бүрийн йодын хэрэгцээ хангагдах нь үгүй.

Тэгээд ч йоджуулсан давс нь найрлага дахь йодын хэмжээнээсээ хамаараад хоолны амтыг гашуувтар болгох учир айл өрх болгон тогтмол хэрэглээд байдаггүй тал бий. Бас йодын харшилтай хүмүүс цөөнгүй байдаг нь ч нөлөөлнө.

Йод болон йодтой нийлүүлэн шингэрүүлсэн уусмалууд нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй учир эм.нэлэгт өргөн хэрэглэгддэг. Ялангуяа мэ.с заслын өмнө зүслэг хийх талбайг ариутгах, хаг.алгааны дараа шарханд халд.вар орохоос сэр. гийлэх зорилгоор хамгийн их ашигладаг. Түүнээс гадна йод хадврыг буулгах, өв.чин намдаах.

Үрэвссэн хэсгийг гадагш шинэгдүүлэн түргэн илааршуулах үйлчилгээтэй тул банк тавих, горчиц наах, өвчин намдаах наалтуудтай адилхан зорилгоор тор зурах, нилэнхүйд нь түрхэх, йодын уусмалд хөлийг нь дүрэх зэргээр хэрэглэдэг юм.

Шингэлээгүй өтгөн йод нь арьс салстыг түлэхээс гадна агаарт ууршсан йодод хордох нь бий. Ингэж хордсон бол хий ханиалгах, цу.стай цэр гарах, цээж бачуурах зэрэг шинж илрэх ба уушиг хавагнах нь ч бий.

Тиймээс йодыг жижиг саванд сайн таглаж бэлддэг ба хүүхдийн гар хүрэхээргүй газар, нарны гэрэлд өртөхөөргүй газарт хадгалах нь зүйтэй. Йодонд хордсон шинж илэрсэн бол тэр даруй саармагжуулах арга хэмжээ авдаг.

Арьс салст түлэгдсэн бол тэр хэсгийг цэвэр усаар сайн угаагаад, спиртээр зөөлөн арчиж цэвэрлэх хэрэгтэй. Амаар орсон бол ус уудган бөөлжүүлэх, бас усанд гурил хийж шингэрүүлэн хутгаад уулгах нь сайн үйлчилгээтэй гэж үздэг. Сүүлийн үед манайхан загас, болон далайн элдэв ногоо хүнсэндээ хэрэглэх болсон нь тун сайн.

Гэхдээ лаазалсан загас йодын агууламж харьцангуй бага байдаг учир болж өгвөл хагас боловсруулсан байдлаар хэрэглэхийг илүүтэй анхаарах нь зүйтэй. Ер нь йод хүний биед янз бүрийн нөлөөлөл үзүүлэх магадлалтай байдаг учир йод бүхий эм тариа хэрэглэх бол эм.чийн зөвөлгөөг заавал авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.