• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Гэртээ ирээд “Ээжээ та яагаад ганцхан нүдтэй юм бэ? Намайг хүүхдүүд шоолон тохуурхаж байна. Та ар.илаад өгдөг ч…..

Гэртээ ирээд “Ээжээ та яагаад ганцхан нүдтэй юм бэ? Намайг хүүхдүүд шоолон тохуурхаж байна. Та ар.илаад өгдөг ч…..

Ээж маань захаас үр худалдаж аваад түүнийгээ дэлгүүрээр явж заран амьдралынхаа хэрэгцээг хангадаг байсан юм. Нэг өдөр сургууль дээр минь ээж ирлээ. “Тэр яаж чадаж байнаа?” гэж бодон ээж рүүгээ муухай харчихаад юу ч хэлэлгүй гүйчихсэн юм. Маргааш өдөр нь сургуулийн бүх хүүхдүүд “Ээж чинь ганцхан нүдтэй” гэж намайг шоолж гарлаа.

Гэртээ ирээд “Ээжээ та яагаад ганцхан нүдтэй юм бэ? Намайг хүүхдүүд шоолон тохуурхаж байна. Та ари.лаад өгдөг ч болоосой. Би ийм ээжтэй байснаас байгаагүй нь дээр” гэж уу.рлан хашгирахад ээж надад юу ч хэлсэнгүй.

Нэг хэсэгтээ хэлсэн үгнээсээ болж сэтгэл зо.вж байсан боловч сэтгэлдээ байсан бүхнээ ил хэлчихсэн гэж бодон өөрөө өөрийгөө зөвтгөдөг боллоо. Тэр шөнө юм уух санаатай галын өрөө ороход ээж чимээгүйхэн у.йлж суугаа харагдлаа. Зүрх сэтгэл минь өв.дсөн боловч ганцхан нүднээс нь гарах нулимс миний дур.гүйг хүргэж орхисон юм.

Энэ цагаас хойш би ээжтэйгээ юм ч ярихаа болиллоо. Том болсон хойноо ядуу тарчиг, ганц нүдтэй ээжээсээ салахын түүс болж, Сөүл рүү сургуульд явлаа. Сөүлийн их сургуульд амжилттай суралцаж төгсөөд хуримаа хийж, өөрийн гэсэн байртай боллоо. Үр хүүхэдтэй ч боллоо.

Одоо л би амжилттай эр хүн боллоо гэж өөрөө өөртөө сэтгэл хангалуун явдаг байлаа. Нэг өдөр гэнэтийн зочин манайд ирлээ. Хэн байсан гэж бодно. Ганцхан нүдтэй миний ээж байлаа. Түүнийг харсан даруйд тэнгэр нурах шиг л боллоо. Миний охин гүйж ирээд, ээжийн нүдийг хараад айж орилон ээж рүүгээ гүйлээ.

“Чи хэн юм бэ? Би чамайг танихгүй юм байна. Манай гэрт ирж охиныг минь айлгадаг чи хэн юм бэ? Эндээс хуран за.йл” гэж хашгирлаа. Ээж дорой дуугаар “Намайг ууч.лаарай. Би айл андуурчээ” гэж хэлээд дахиж үзэгдээгүй юм. Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрч, бага сургуулийнхан маань уулзах боллоо.

Эхнэртээ ажлаар явна гэж худлаа хэлчихээд бага ангийнхантайгаа уулзаж, багадаа өссөн өмгөр муу байшингаа үзэхээр сониуч зандаа хөтлөгдөөд гэртээ очлоо. Ганцхан нүдтэй ээж хөрсөнд тайван нойр.ссон байлаа. Харин хажуу айлынханд тэр надад өгөөрэй гэж хичээнгүйлэн хүссэн захидал үлдээжээ.

“Хүү минь би хангалттай амьдарлаа. Дахиад Сөүлд очиж хайртай гэр бүлийг нь харж чадахгүй болох нь. Чамайгаа их л санаж байна. Чамайг бухимдуулж, уур.луулах ганцхан нүдтэй байсанд минь ууч.лаарай. Чи жаахан байхдаа о.солд ороод нэг нүдгүй болсон юм.

Хүүгээ энэ ертөнцийг 2 нүдээрээ харж, өсч том болоосой гэж бодоод би хүүдээ нэг нүдээ өгсөн юм. Миний нүдээр хүү минь бүгдийг харж, миний төлөө бүхнийг үзнэ гэж би их бахархаж байлаа. Чиний хэлсэн үг хийсэн үйлдэлд ээж нь гом.доогүй ээ. Хүү минь надад хайртай болохоор л тэр гэж ээж нь чамайг ууч.илдаг байсан.

Чамайг жаахан хүүхэд байх үеийг чинь би үргэлж дурсан боддог. Би чамайгаа их санаж байна. Би чамдаа хайртай. Чи бол миний ертөнц” гэсэн байлаа. Захидлыг уншаад миний нүд бүрэлзэж, тэнгэр дахиад нурах шиг л боллоо. Миний төлөө, ганцхан миний төлөө амьдарсан хүнийг би ү.зэн я.ддаг байж.

Миний тэн.эглэлийг олйгож уучилсан, ертөнцийг надад бэлэглэсэн ээжийнхээ төлөө би уй.лж гарлаа. Эцэг, эх хэн нэгний зо.вло.нг битгий шүүм.жил. Тэд бидний төлөө амьдарч, бидний сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг агуу сэтгэлтнүүд байдаг юм.

Голдоо ортол гом.дсон ч гэсэн үнэнч сэтгэлээр хандаж, сайн сайхныг хүсч чадах тийм агуу сэтгэл ээж, аавуудад л байдаг. Бүхнийг уу.чилж чаддаг агуу хүмүүс хэзээ ч хайрын хариу нэхдэггүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.