• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
2 долоо хоногт таны биеийн галбирыг хүссэнээр чинь өөрчилж чадах дасгалууд

2 долоо хоногт таны биеийн галбирыг хүссэнээр чинь өөрчилж чадах дасгалууд

Та дасгал хийдэг үү?

Таны хийж байгаа дасгал, хөдөлж байгаа хөдөлгөөн зөв үү, буруу юу таны э.рүүл мэн.дэд хэр зөв нөлөөтэй талаар та сонирхож байсан уу.

Яагаад өглөө дасгал хийх хамгийн ашигтай вэ? Норймог булчингуудаа хөдөлж сэрээснээр чи бүхэл өдөржин эрч хүчтэй, сэргэлэн цовоо явах болно. Мөн өглөө бага ч болов дасгал хийдэг хүмүүсийн нойр сайжирч, хоолны дуршил нэмэгдэн ширээний ард өдөржин суусан ч чилэх нь багасдаг.

Орноосоо арай хийн босдог бүсгүйчүүдэд зориулсан 4 амархан, дасгалыг зааж байна.

1. Нурууг цэхлэж, зүгшрүүлнэ-Шалан дээр дөрвөн хөллөнө. Ингэхдээ гар мөр хоёр чинь нэг шугамд, тааз өвдөг хоёр чинь мөн адил нэг шугамд байх ёстой. Амьсгал аваад толгой ахар сүү хоёроо зэрэг өргөнө үү. Энэ үед нурууны чинь гол яс хотойх болно. Дараа нь нурууныхаа гол ясыг эсрэгээр нь гүдийлгэж,толгойгоо шал руу харуулна.

Энэ дасгалыг аажуухнаар 10 удаа хийнэ.

  1. Гуя өгзөгийг чангална-Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, гараа хоёр талдаа ав. Зүүн хөлөөрөө хойш гишгэж, баруун хөл чинь 90 градус нугалартал доош сууна. Тэгээд эрүүгээ өргөн дээш босно. Суухдаа далаа хавчиж, нуруугаа цэх байлгах ёстойг бүү март. Хөл тус бүр дээр 30 секунд хий.

Гурван толгойт, цээж, ө.вдөгний шөрмөс, гуяны булчинг сайжруулна- Хөлдөө ташааны хэмжээтэй зай аваад, доош сууна. Гараараа шал тулж, хоёр хөлнийхөө эгц урд тавиарай. Нэг суниагаад, баруун хөлөө хойш үсрэлттэй жиймэгцээ буцаж босоо байрлалд орно. Энэ дасгалыг 30 секунд хийж нэг минут, амраад дахиан 30 секунд хийнэ.

Хөндлөн булчинг чинь сэрээнэ–Орныхоо харалдаа хэдэн алхмын зайтай ззүүн талаараа хажуулдаж зогс. Зүүн гарынхаа тохойг 90 градус нугалаад, гараа маттрасан дээр тавиад налуулдаж хэвтэнэ. Энэ байрлалаа 30 секунд бариад, нөгөө талаараа давтан хий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.