зөвлөгөө
САрын тэмдгийн мөчлөг алдагдах нь ийм учиртай.

САрын тэмдгийн мөчлөг алдагдах нь ийм учиртай.

Эмэгтэйчүүдийн эмнэ.лэгт очихоосоо өмнө сарын тэмдэг ирэх үеэр биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг тусгайлан тэмдэглэх нь эм.чид нарийн онош тогтооход тусладаг байна.

Сарын тэмдэг ө.вдөлттэй байх: Сарын тэмдэг ирэх үеэр бие тавгүйтэж ө.вдөх нь энгийн үзэгдэл. Энэ нь сав дотроо хуримтлагдсан цу.сыг гадагшлуулах даралт үүсгэдэгтэй холбоотой. Энэ үед биеийн хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь ө.вдөлтийг саармагжуулахад тусалдаг.

Хэрвээ энэ ө.вдөлт нь таны өдөр тутмын жирийн амьдралд нөлөөлөх хэмжээнд байвал эм.чид хандах хэрэгтэй.
Сарын тэмдэг ирэхийн өмнөх шинж тэмдэг: Сарын тэмдэг ирэхийн өмнө бие организмд ажиглагддаг шинж тэмдэгүүд нь сарын тэмдэг үргэлжлэх цаг хугацаанд дааврын түвшин өөрчлөгддөгтэй холбоотой.

Зарим эмэгтэйчүүд энэ өөрчлөлт, шинж тэмдэгийг мэдэрдэггүй бол зарим нь хэт мэдрэг байдаг.
Эдгээр шинж тэмдэгүүдэд:
• Зан ааш хувирах
• Цочромтгой болох

Хямрах
• Толгой эргэх
• Гэдэс дүүрэх
• Хөх хөндүүрлэх зэрэг шинж тэмдэгүүд ордог. Эдгээр нь сарын тэмдгийн мөчлөг ойртоход илэрч, сарын тэмдэг ирснээс хойш өөрөө алга болдог.

Их хэмжээтэй байх: Зарим эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалж бусад бүсгүйчүүдийнхтэй харьцуулахад арай их шингэн ялгардаг. Өөрөөр хэлбэл, цайны 5 халбагатай тэнцэх хэмжээтэй байхыг хэвийн бус хэмээн үзэх ба хэмжээг тодорхойлохын тулд өдөрт хэдэн удаа, хэр ойрхон ариун цэврийн хэрэгслэлээ сольж байгаагаараа тогтоож болдог.

Сарын тэмдэг хэвийн бус, их хэмжээтэй байгааг:
• Ариун цэврийн хэрэглэл, тампунийг цагийн дотор хэд хэдэн солих, цагт нэг удаа солих шаардлагатай болж байгаа бол;
• Ариун цэврийн хэрэглэлийг давхарлах шаардлагатай болж байгаа бол;

• Шөнө тайван унтаж амарч чадахгүй, ариун цэврийн хэрэглэлийг солих шаардлагатай болж байгаа бол;
• Хэт их шингэн ялгарч байгааг ажигласан бол;
• Сарын тэмдэгийн үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэтэрсэн бол;

• Энэ нөхцөл байдлаас шалтгаалж хэвийн үйл хөдөлгөөн хийж чадахгүй болсон бол;
• Цу.с багадах шинж тэмдэг илэрсэн, ядарч сульдах, цонхийж цайх, амьсгал давхцах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа зэргээр тодорхойлж болно.

Хэт их хэмжээтэй эсвэл хэвийн бус сарын тэмдэг нь олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд:
• Үр.эвслийн эсрэг зарим эм бэлдмэл, эсвэл дааврын эм
• Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслэлүүд
• Дааврын тэнцвэр алдагдах / Үтрээ нь эстроген, прогестерон дааврыг зохицуулан тэнцвэржүүлдэг.

Эдгээр дааврын аль нэг нь хэвийн хэмжээнээс ихэссэн нөхцөлд сарын тэмдэгийн хэвийн байдал алдагдаж, удаан хугацаанд үргэлжилдэг. Ийм байдал нь сарын тэмдэг анхлан үзэгдэж байгаа охидын эхний хагас жил эсвэл жилийн хугацаанд, цэвэрших дөхөж байгаа эмэгтэйчүүдэд ихэнхдээ ажиглагддаг.

• Бага аарцагны үрэвсэлт ө.вчин болон бусад халд.варт ө.вчин
• Умайн дотор эс бие дотор өөр газарт өсч эхлэх буюу эндометриосисийн үед
• Фибройд маягийн хав.дар / Үтрээнд хо.ртой бус хав.дар үүсэх
• Үтрээний ургацаг

• Өндгөвчний хэвийн үйл ажиллагаа алдагдах буюу прогестерон дааврын түвшин буурснаас өндгөн эсийн боловсруулалт удаашрах
• Умайн дотор булчингийн булчирхай цочирсноос буюу аденомиозын үед
• Цу.сны эмгэг / удамшлын цу.сны эмгэг ө.вчин, цу.с бүлэгнэлтээс нөлөөлдөг/

• Хорт хав.дар / үтрээ, бага аарцаг, өнд.гөвчний хо.рт хав.дрын үед их хэмжээний шингэн ялгардаг/. Гэхдээ энэ нь тун ховор тохиолдолд илэрдэг байна.
Сарын тэмдэг ирэхгүй байх: Сарын тэмдэг ирэхгүй байх нь э.рүүл мэн.дэд ямар нэгэн асуудал гарсныг илтгэдэг.

Зарим эмэгтэйчүүдийн хувьд өнд.гөвчний хөгжил сулаас шалтгаалдаг байна. Ийм тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж, нарийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!