зөвлөгөө
Жирэмсний үед идэх хэрэгтэй хүнс

Жирэмсний үед идэх хэрэгтэй хүнс

Амтат төмсийг бас жирэмсэн үед заавал хэрэгтэй ногоонуудад оруулсан байдаг шүү.

БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Энэ хүнс нь нь төмөр, селен, магнигаар баялаг ба Вийн төрлийн витамин фолийн хүчил агуулсан байдаг болохоор хүүхэд болон танд их хэрэгтэй. Өглөөдөө овъёос –oatmeal /жимстэй багсарцан сүүнд хийгээд идчихдэг ээрээ бэлэн байдагдаа/, өдөр бүхэл үрийн талх боов, оройдоо бүхэд үрийн гоймон эсвэл бор будаа хэрэглээд байж болно..Сайн мэдээ дуулгахад попкорн нь бүхэл үрийн хүсэнд ордог шүү.

ТӨРӨЛ БҮРИЙН ШОШ ВАНДУЙ
Бүх ногоон дундаас хамгийн өндөр уураг, fiber агуулсан байдаг. үүнээс гадна уураг нь жирэмсний үеийн өтгөн хаталт цагаан мах эргэх зэрэгт тустай. Мөн энэ ногоонууд нь төмөр, фолийн хүчил, калци, цайр агуулдаг. Ямар ч хоол салатанд хийгээд идчихэж болно.

ӨНДӨГ
Өндөг нь манд болон танай хүүхдэд хэрэгтэй уураг болон амин хүчлийн бас нэгэн чухал үндэс байна. Өндөг нь ураг ихтэйгээс гадна 12 төрлийн витамин агуулдаг гэнэ. Ман хүүхдийн тархи нугасны хөгжилд хэрэгтэй Холин /choline/-ыг ч агуудсан байдаг байна. Хоол салат гээд ямар ч байдлаар идэж болно. Харин өндөгөө гүйцэт болгож идэхээ мартваа..

САЛМОН
Салмон нь уураг В витамин ихтэйгээс гадна Омега-3 их агуулдаг тул хүүхдийн хөгжилд хэрэгтэйгээс гадна сэтгэл санаа өргөж өгдөг. Үүнээс гадна бусад загастай харьцуулахад мөнгөн ус багатай учраас снаа зөвөх зүйл бага. Шарсан, чанасан, салат маягаар аль альнаар нь идэж болно. 7 хоногтоо 300 гр загас идэж болно.

БЕРРИ ТӨРЛИЙН ЖИМСНҮҮД
Нэрс, бөөрөлзгөнө, үхрийн нүд жимснүүд нь /berry-нүүд/ С витамин, фолийн хүчил, кали, фибер агуулдаг жирмээхэйнүүдэд их хэрэгтэй жимснүүд.. хатаасан нь зөндөө зарагддаг болсон байна лээ. Өглөөний хоолондоо холиод эсвэл тарганд хутгаад идэхэд сайхан шүү.

ХУШГА /САМАР/
Энэ самар нь Омега 3 хамгийн ихээр агуулдаг далайн бус гаралтай бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна уургаар баялаг энэхүү самрыг дангаар нь эсвэл салатанд хийгээд идэж болно.

ТАРАГ
Нэг аяга энгийн тараг нь сүүнээс илүү калци агуулдаг. Чихэрлэг будагтай тарагнаас илүү энгийн тараг аваад жимс, cereal-тэй холиод идвэл бүүр сайн. Жимстэй хольж байгаад сайхан хөлдөөж байгаад идсэн ч болно.

МАХ
Мах нь уураг авах хамгийн гол хүнс байна. Үхэр гахайн мах нь бусад махнаас уурагнаас гадна Холин агуулсан учраас түлхүү хэрэглэвэл зүгээр. Хиам сосискийг идэхгүй, идвэл бага хэмжээгээр сайтар халааж байгаал идэх хэрэгтэй.

Гүн ногоон өнгийн хүнсний ногоо болон төрөл бүрийн өнгөтэй жимс идэх нь ээж болон хүүхдэд хэрэгтэй төрөл бүрийн витаминыг авах боломжтой. Жимс сонгохдоо олон өнгөөс аль альнаас нь иддэг байх нь хүүхдэдэ хэрэгцээт виматин хангалттай өгөхөд хэрэгтэй /улаан жимснүүд, шар шаргал жимснүүд, ногоон жимснүүд, цэнхэр хөх жимснүүд, цагаан жимснүүд бүгд тус тусын давуу тал витаминуудтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!