• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Арьсаа цайруулах хамгийн амархан арга.

Арьсаа цайруулах хамгийн амархан арга.

Урин дулааны улирал эхэлмэгц бид гэр бүл найз нөхдийнхөө хамт аялал зугаалганд явдаг.

Харин агаар салхинд гарах төдийд наранд түлэгдэх, борлох зэрэг асуудал нь бидний сэтгэлийг түгшээсээр байдаг билээ. Арьсаа цайруулах олон төрлийн арга байдаг бөгөөд түүн дотроос хамгийн амархан зөвлөмжийг бэлтгэж байна. Энэ нь тараг ба зөгийн балаар маск бэлтгэх юм.

Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй бөгөөд зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнтэй аж. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхээрэй. 15 минутын дараа угааж цэвэрлэнэ. Анхааруулахад тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.