• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Далай лам: Ёс суртахууны анхны багш бол миний ээж.

Далай лам: Ёс суртахууны анхны багш бол миний ээж.

Тэрээр: “Миний ээж нэн ховор энэрэнгүй эмэгтэй байлаа. Ээж маань бичиг үсэгт тайлагдаагүй жирийн нэгэн тариаланч байсан.

Нэн ховор дулаан халуун, зөөлөн сэтгэлтэй. Би нэг хоёр настай, гэрийнхээ хамгийн бага нь байхад ээж минь бусад ээжүүдийн нэг адил бүхий л анхаарал халамжаа надад хайрласан. Би ээжийнхээ халуун хайранд хөлбөрч өссөн.

Манай гэр бүл бусад тариачдын адил амьдралтай, надад тоглоом гэж байдаггүй байлаа. Ээж маань намайг мөрөн дээрээ дандаа суулгадаг, би ч хязгааргүй их баярладаг байлаа.

Ээжийнхээ мөрөн дээр суучихаад чихнээс нь атгаж, ээжийнхээ баруун чихийг татвал ээж минь баруун тийшээ, зүүн чихийг нь татвал зүүн тийшээ хазайж алхдаг сан.

Хэрвээ ээж минь миний хүслийг сонсохгүй, биелүүлж өгөхгүй бол би уйлж хашгираад л, хөлөөрөө дэвсэлдэг сэн. Ээж минь тэнэгхэн хүүгээ дандаа сонсч, хүсэл бүрийг минь биелүүлэхийг хичээдэг байлаа.

Ээжийн халуун дулаан энэрэнгүй сэтгэлд би хөлбөрч өссөн. Миний хүүхэд бага нас хязгааргүй их хайран дунд өнгөрсөн учир миний сэтгэл зүрхэнд хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл оршиж байдаг юм. Миний ёс суртахууны хамгийн анхны багш бол миний ээж” хэмээн өгүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.