• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Муу сурсан оюутнаас ЧАМД өгөх зөвлөгөө…

Муу сурсан оюутнаас ЧАМД өгөх зөвлөгөө…

Эхний ээлжинд өөрийгөө танилцуулья. Намайг Бямбасүрэн гэдэг. Би Австрали улсын Newcastle хотын University of Newcastle сургуулийг Бизнесийн бакалавр зэрэгтэй төгсөөд одоо Sydneyд Ma.cqu.arie Un.iv.ersity-д Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээр мастерын зэргээ хамгаалахаар сурч байна.

Их сургуулийнхаа эхний жилээ би 3 хичээл дээрээ унасан. Тэгэхэд ойлгож аваад одоо болтол миний хэрэгжүүлдэг хэдэн зөвлөгөөг бичье. Тэр үед бүх зүйл хэцүү санагдаж байсан ч одоо бодоход шал дэмий өөрийгөө зовоосон санагдаж байна.

  1. Цагийн юмыг цагт нь хий

Ихэнх хичээлүүдийн чинь бие даалтын хийж дуусгах хугацаа нь хоорондоо ойролцоо ганц,хоёр өдрийн зөрөөтэй байдаг болохоор хичээл болгон дээрээ тодорхой цагийн хуваарь гаргаж хийгээрэй. Бүх бие даалт болон шалгалтуудынхаа өгөх өдрийг нь цаасан дээр бичээд хөргөгчин дээрээ наахад гэмгүй.

  1. Өнгөрсөн зүйлийг ухрааж чадахгүй

Би ганцхан бие даалтаа цагт нь өгөөгүй гэж гутарч байгаад дараа дараагийнх дээр нь бас унасан.
Бие даалтаа цагт нь дуусгаагүй бол сэтгэл санаагаар унах хэрэггүй шүү. Их сургуульд сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг их чухалчилдаг болохоор чи яагаад цагт нь дуусгаагүй шалтгаанаа багшруугаа имэйл бичээд хэлэх хэрэгтэй.

Саяхан laptop маань эвдэрснээс болоод бие даалтаа цагт нь дуусгаж чадахгүйгээ багшдаа хэлэхэд манай багш надад сэтгэл санаагаа тайван байлгаж их санаа зовохгүйгээр дуусгаад өгөөрэй гэсэн.Ихэнх сургуульд special consideration form гэж байдаг ба тэрийг бөглөөд бие даалт болон шалгалтынхаа хугацааг 14 хоногоор хойшлуулах боломжтой.

  1. Өөрөө өөртөө л итгэ

Бүх зүйлээ өөрөө хийсэн л дээр, бусдаар хийлгэж байснаас өөрөө хийгээд ч болтугай муу авсан нь хамаагүй дээр шүү. Тухайн хичээл дээрээ хамт хичээлээ хийх study group-тэй болвол их зүгээр санагдсан.

Дүнгээс илүү чухал зүйл нь чи хичээлээ өөрөө үнэхээр ойлгосон уу гэдэг нь чухал шүү. Өөрийнхөө сурах арга барилыг олох хэрэгтэй.Миний хувьд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд, хичээл хийж эхлэхдээ podcast болон дуу сонсдог.Номын санд байхдаа бас хичээл ээ их төвлөрч хийдэг.

  1. Оюутан шиг оюутан байгаарай
Group of people on peak mountain climbing helping team work , travel trekking success business concept

Аль болох олон хүмүүстэй найзалж, өөрийнхөө дуртай дугуйлан секцэд явах хэрэгтэй. Би өөрөө оюутан байхдаа зөвхөн гэр,сургууль,ажил гээд сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцдоггүй байсан. Энэ жилээс идэвхтэй оюутан байна гэж бодсон ч хичээл маань онлайн болчихсон.

  1. Оролдлого сайт оройд нь гарна

Өөрийнхөө мэдэхгүй зүйлийг санаа зовохгүйгээр багшаасаа асууж, бас ангийнхаа идэвхтэй хүүхдүүдтэй аль болох нэг баг болж байгаарай. Бие даалтаа багшдаа өгөхөөс хэдэн өдрийн өмнө багшдаа үзүүлээд санаа бодлыг сонсох хэрэгтэй шүү.(Би ерөөсөө өмнө үзүүлэхгүйгээр submit хийдэг байсан ба энэ нь их буруу байсан.)

Багш чинь чамд зааж сургах үүрэгтэй.Их сургуулиудад оюутнуудад хичээл ээ сайн хийхэд нь зориулсан олон төрлийн үнэгүй service-үүд байдаг шүү. ( Studiosity, Write-wise, Numeracy centre etc ).Хараад байхад хүмүүс нэг суусан газар аа ахин суух нь их байдаг ба ойролцоо сууж байгаа хүмүүстэйгээ баг болох нь түгээмэл.

( Bonus tip ) Миний хувьд эхний 2,3 долоо хоног ангийнхаа өөр өөр газруудад нь сууж байгаад, багшаас их асуулт асуудаг идэвхтэй хүүхдүүдийг харсныхаа дараа (тэд нар ихэвчлэн хичээлээ сайн хийдэг хүүхдүүд байдаг) , дараагийнхаа хичээл дээр тэдэнтэй ойрхон суудаг. 4 юм уу 5 дугаар долоо хоногоос ихэвчлэн баг болоод явдаг байгаа.

  1. Материалуудаа эмх цэгцтэй хадгалаарай

Хичээлийнхээ холбогдолтой бичиг баримт, бие даалтууд, ebook ээ laptop нь дээрээ эмх цэгцтэй хадгалж сураарай.Хэдэн жилийн дараа хайгаад олоход хялбар байх хэрэгтэй.Би нэг удаа буруу бие даалтаа оруулсан байсан.( Documentуудаа хооронд нь ижилхэн нэрлэчихсэн байсан болохоор )
Гадаадад болон Монголдоо их сургуульд сурах гэж байгаа бүх дүү нартаa амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.