• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өглөөд өлөн элгэн дээрээ ус ууж заншаарай

Өглөөд өлөн элгэн дээрээ ус ууж заншаарай

Сүүлийн үед бөөрний өвчин маш бага наснаас эхэлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд үзлэг хийхэд бэлэг эрхтний улайлтгүй хүүхэд маш цөөн. Сургуулийн хүүхдүүдийн дунд үзлэг хийхэд тэдний тал хувь нь бөөрний өөрчлөлттэй гарч байгаа аж. Энэ нь эрт мэргэжлийн эмчид үзүүлж, зохих арга хэмжээг авахгүй бол ирээдүйд бөөрний архаг өвчин болон хүндрэх суурь тавигдаад байна гэсэн үг аж.

Жирэмсэн эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөд орсон байдаг учир тэдний гуравны нэг нь бөөрний өвчтэй болдог. Харин 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн цинкийн хэрэглээ бага байдгаас түрүү булчирхайн томрол үүсдэг. Цинк нь ховор төрлийн хүнсний ногоонд агуулагддаг. Мөн хүнсний нэмэгдэл байдлаар хэрэглэх нь зүйтэй.

Тэгвэл бөөрөө хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ?

Спортоор хичээллэ. Шингэн зүйл маш сайн уу. Эрүүл хооллож, жингээ барь. Тамхи бүү тат. Тамхи нь эрүүл мэндэд архинаас илүү хор хөнөөлтэй гэж үзэх болжээ. Эмийн зохистой хэрэглээг эрхэмлэ. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хяна. Өглөө бүр өлөн дээрээ нэг аяга цэвэр ус ууж заншаарай. Бөөрний архаг өвчтэй хүн бол өдөрт хоёр литрээс дээш шингэн уух нь зөв. Зургаан сар тутамд шээсний шинжилгээ хийлгэж, бөөрөө хянах боломжтой. Бөөрний архаг өвчтэй бол эмчийн хяналтад байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.