• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хавар Айсуй Бүсгүйчүүдээ…

Хавар Айсуй Бүсгүйчүүдээ…

Ус уу.

Ус уух гэхээр л бүтэн боошиг дүүргэх гэж байгаа мэт ойлгож болохгүй. Өдөрт ердөө л 8-10 аяга ус ууж чадаж байна уу? Түүнчлэн нэгэнт турах гэж л байгаа бол усыг жүүсээр битгий орлуулж өөрийгөө хуураарай. Ус таны бодисын солилцоог эрчимжүүлдэг. Бөөр чинь хангалттай усны ачаар биеэс хэрэггүй зүйлс гадагшлахад амар болсны төлөө танд талархаж магад. Бас нэг ашигтай зөвлөгөө бол хоол идэхийнхээ өмнө 10-15 минутын өмнө ус уугаарай. Ингэвэл хоол идэхдээ л аль хэдийн цатгалан мэдрэмж төрж хоолоо ховдоглон идэхгүй шүү дээ.

Өдөрт 5 удаа хоолло.

Өглөөний цайнаас эхэлье. Өглөөний цайндаа хэдий чинээ их иднэ, таны ходоод оройн цагаар төдий чинээгээр хоол нэхэхгүй. Өглөөг хоосон гарч ерөөсөө болохгүй!!! Тэгвэл та өдрийн бусад хэсэгт идсээр байгаад л таарах болно. Мэдрэмжтэй ид, тэгвэл таны бие хоолонд тэгтлээ шунан дурлахгүй. Та биедээ хэр зөв хандсанаас шалтгаалан таны бие нэг их анхаарал танаас хүсэхгүй!

Дасгал, фитнесс.

Мэдээж хэрэг жин хаяхад дасгал чухал гэж хэлэх шаардлагагүй байх. Өөрийн жинтэйгээ ажиллаж болох сайн фитнесс төвийг сонго. Фитнесс, дасгал нь таныг булчинлаг болгож, бодисын солилцоог маш огцом идэвхижүүлдэг. Нээх удахгүй өөх чинь алга болж оронд нь булчин чинь хөгжих болно.

Бага поорц, жижиг аяга.

Өнөөдөр цайны газар, ресторан таны хоолонд хандах хандлагыг өөрчилсөн байж болно. Жирийн нэг таваг цуйван бараг 2 бүдүүн гахайг хооллочихож дөнгөнө байх шүү. Тийм ээ, бараг л! Тиймээс одоо хооллохдоо идэх поорцондоо хяналт тавь. Та захиалсан хоолоо тавгийг нь гартал идэх албагүй. Харин үйлчлэгчээс хоолоо авахаасаа өмнө хагасыг нь хоолны пакетанд хийлгээд талыг нь тавгандаа хийлгээд идэж болно шүү дээ. Таны сэтгэл ч хангалуун, бас ахиад нэг удаа хооллох хоолтой болсон

Харин гэртээ хооллохдоо том том аяга, тавгаас аль болох зайлсхий. Түүнчлэн хар бараан, хөх өнгийн аяга таваг хэрэглэвэл зохино. Учир нь энэ өнгө таныг хоол идэх дур хүслийг бууруулж чаддагаараа №1-т орно. Харин эсрэгээрээ улаан, ягаан, улбар шар өнгийн аягуудыг хэзээ ч битгий сонгоорой. Гэхдээ хоолны дур хүслээ бадраая гэвэл байж болох л юм.

Хэр их калори байна гэдгийг унш.

Дэлгүүрт явж байхад хүнсний бүтээгдэхүүн бүгд л танаас “намайг худалдаж ав”, “намайг худалдаж ав” гээд орилоод хэвтэж байх болно. Бүр “сахаргүй, чихэргүй” гэсэн хүнсэнд хүртэл их хэмжээний калори байсаар л байдаг. Харин гадна талд нь наалттай байгаа бүтээгдэхүүний агууламжийг шалган хэр их калори агуулж байгааг нь шалгаж болно. Тэгэхээр хоолны сонголтоо зөв хийхийн тулд та мэдлэгээ дээшлүүлээрэй. Хийжүүлсэн ундаагаар жишээ татаж болох юм . Таны биенд юу сайн, юу муу байхыг мэдэж бай. Тэр үед та дэлгүүрээр хэсч байхдаа гурилан идэх юм, боорцог, хөлдүү пицца, бургер, мөхөөлдөс рүү харцаа унагахаа болино.

Өөрийгөө битгий шийтгэ.

Долоо хоногт ядаж нэг өдрийг өөрийн эрх чөлөөт өдөр болгож, өөрийгөө чөлөөл. Хэрвээ та хоолны дэглэмд дургүй байвал ямар нэг зүйл буруу байна аа л гэсэн үг. Өөрийн бие, амьдралын хэв маягт тохирох хоолны дэглэмийг олоорой.
Жингээ хасах 7 түргэн аргын үр дүнг та маш хурдан үзэх болно. Хэрэв энэ дэглэмийг бушуухан дагахыг хүсч л байгаа бол та төдий чинээ хурдан үр дүнгээ харах болно.
Жингээ хассан тухай баяртай мэдээ та бүхнээс хурдан сонсохыг хүсч байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.