• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Өөрийн Стилээ Олоход Хэрэгтэй Бүсгүй Таны Шүүгээнд Байх Ёстой Зүйлс…

Өөрийн Стилээ Олоход Хэрэгтэй Бүсгүй Таны Шүүгээнд Байх Ёстой Зүйлс…

Эмэгтэй хүн бүр өөртөө таалагдаж, сайхан харагдахыг хүсдэг ч хувцасаа донжийг нь олон тохируулаад өмсөх нууцыг мэддэг нь ховор. Нэг дор өнгө өнгийн хувцас холилдуулан өмсвөл хэзээ ч сайхан харагдахгүй. Тиймээс өглөө гэрээсээ гарахдаа юу өмсөхөө сонгоход өнгө, стиль, хэмжээ, гоёл чимэглэлийг зэрэг олон зүйлийг харахаас гадна цаг агаарт тохируулан өмсөх хэрэгтэй болно.

Өөртөө тохирсон зөв стилийг олоход бүсгүй таны шүүгээнд заавал байх зүйлс бий.

Доорх зүйлсийн тусламжтайгаар та өдөр бүр өөр харагдаж чадна. Юун түрүүнд бараан өнгийн зүйлс сонгодог төрхийг бий болгодог гэдгийг сана.

Таны шүүгээнд заавал байх зүйлсэд:

Бараан өнгийн шилэн оймснууд – Хар, хүрэн, эсвэл хар хөх байвал зүгээр. Шилэн оймс үдэш гадагшаа гарахад гадуур хувцастай сайн хамтрагч болно.

Жинсэн өмд – Танд чанартай, гоё өнгөтэй брэндийн жинсэн өмд заавал байх ёстойг санууулъя. Хийц нь ямар байхыг та өөрөө мэдэж байгаа биз дээ. Өндөр өсгийттэй, бас даржин кеттей ч гайхалтай хосолно.

Банзал –Тарпец хэлбэртэй банзал биеийн галбирыг тодотгож харуулдаг бол шулуун нь ямар ч цамцтай хосолно.

Цамц – цагаан болон бууралттай өнгөтэй цамц танд хэзээ ч хэрэг болж мэднэ. Тэр бүр өмсдөггүй ч бай шүүгээнийхээ мухарт хадгалж байх нь зүйтэй.

Хоолойтой цамц – хөнгөн, нимгэн, бас кашемир цамц танд заавал хэрэг болно. Өнгөний хувьд хар эсвэл цагаан өнгөтэй бол бараан өнгийн хар өмд болон банзалтай сонгодог зохицол болно.

Харин ноолуурын хүрэн эсвэл завсрын өнгөтэй цамц таныг тайван, тухтай харагдуулна. Мэдээж жинс болон банзал дээх өмсөхөд тохиромжтой.

Хүрэм – Танд ёслолын хүрэмнээс гадна савхин, спорт маягийн дэгжин хүрэм найз залуутайгаа хамт гадагшаа гарахад хэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.