• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Хүүхэд тань ХООЛОО ГОЛООД байна уу?

Хүүхэд тань ХООЛОО ГОЛООД байна уу?

Хүүхэд асран хамгаалж, өсгөж буй гэр бүл хоолны хаягдалд хамгийн их анхаарах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хүүхдэд дургүй зүйлсийг нь дуртай зүйлтэй нь хамт хольж өгөх нь дургүй зүйлийнх нь талаарх муу муухай бодол сарнидаг байна. Хүүхдийг хоол голдог зуршлыг өөрчилж болдог бөгөөд энэ талаарх дараах зөвлөгөөг танд толилуулж байна.

Та өөрийнхөө иддэггүй холыг түүнд идүүлж чадахгүй

Хүүхэд, хоолны талаарх дадл зуршлаа 4 нас хүртлээ олж авдаг. Эцэг эхээ үлгэр дуурайлал болон сонгодог хүүхэд, тэдний иддэггүй зүйлсийг мөн иддэггүй, дургүй болж эхэлдэг. Тйимээс өөрсдийнхөө иддэггүй, дургүй зүйлсийг түүнд идүүлнэ хэмээн хүлээх нь хоосон хүлээлт болов уу.

Хүүхэд өлссөнөө мэдрэх ёстой

Та өөрөө өлсөхөөрөө биш, хүүхдийг өлссөн үед нь хооллож ундалах хэрэгтэй. Ингэж чадвал таны бэлтгэж өгсөн хоолыг хүүхэд илүү ихээр амтархан идэх болно. Түүнчлэн албадан идүүлэхийн оронд түүнд цаг хугацаа олгох, хүүхдэд идэх хэмжээгээр нь хоол аягалж өгөх зэрэг нь асуудлыг шийдвэрлэхэд илүү дөхөм байх болно.

Бага порцоор өг

Хүүхэд бүр аягатай хоолоо дуусгахыг хүсдэг. Түүнд бага порцоор хоол аягалж, хүсвэл дахин нэмж өгвөл хүүхэд илүү дуртай хоол идэх болно. Мөн түүнчлэн хүүхдэд зажилж чадахааргүй том хэрчсэн мах ногоо нь хүүхдийн хоол идэх сонирхлыг бууруулдаг байна. Иймээс аль болох хүүхдэд бага порцоор, аманд нь багтахаар ижиглэсэн хэлбэрээр хоолыг бэлтгэж өгөх нь чухал.

Сонголтууд яваандаа хэвшил болдог

Урьд өмнө нь чихэрлэг, тостой хоол хүнсний зэрэгцээ, олон амтлагчтай хоол иддэг байсан хүүхэд хойшдоо ч ийм төрлийн хоол ундыг иддэг болно. Хоолны хэв маяг ийм болоод ирэхээрээ ирээдүйд даралт ихсэх, зүрх судас, сахарын өьчинтэй болгох аюул эрсдэлтэй гэдгийг анхнаас нь анхаарах хэрэгтэй. Иймээс хүүхдийг багаас нь эрүүл, зохистой хооллох арга барилд сургах нь зүйтэй.

Анхаарлыг нь саринуулж хооллож болно

Сүү уухгүй хэмээн зөрүүдэлж буй хүүхдэд какаотай, жимсний сүү бэлтгэн уулгах эсвэл сүүг өнгөтэй аяганд хийж соруулаар уулгавал хүүхдийг анхаарал тэрүүхэн үедээ бусад зүйлсэд сарнидаг. Уух үед нь өөр зүйлсээр саатуулж, анхаарлыг нь өөр тийш хандуулбал илүү үр дүнд хүрэх болно.

Жимс иддэггүй хүүхдэд засал чимэглэл хэрэгтэй

Жимс идэх дургүй хүүхдэд жимсийг ижигхэн хэрчиж өгч болно. Хазаж идэхэд хэцүү алим, лийр гэх мэтийн жимсийг үрж, халбагадаж идүүлж болно. Түүнчлэн зуны саруудад жимсийг мөхөөлдөстэй хольж өгвөл хүүхэд дуртай иднэ. Оройн хоолноос 2 цагийн дараа хальсалж, янз бүрээр жижиглэн хэрчсэн жимсний цуглуулга нь гэр бүлийн бүх гишүүдэд тун тааламжтай үйлчилгээ байх болов уу.

Ногоо иддэгүй бол амтлагчаар амтыг нь өөрчилж болно

Ногоотой хоолноос зугтдаг хүүхдийн хамгийн ихээр дургүцдэг төрөлд хүхрийн нэгдэл агуулсан байцаа, цэцэгт байцаа, гогод, жууцайны төрлийн ногоонууд байдаг. Ялангуяа хүүхдийн дархлааны системийг дэмжиж байдаг энэ төрлийн хүнсний ногоог хүүхдэд зайлшгүй идүүлэх шаардлагатай. Тэгвэл аль болох жижиглэн хэрчиж, амтлагчаар амтлах эсвэл нухаж, зутан болгох зэрэг нь үр дүнтэй байж мэднэ. Энэ ногоог хоолондоо аль болох ойр ойрхон хэрэглэж, гэр бүлээрээ амтархан идвээс хүүхэд дуртай бол эхэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.