зөвлөгөө
Ажлын байрандаа мөнгө болон амжилтын энерги дуудаж сурцгаая.

Ажлын байрандаа мөнгө болон амжилтын энерги дуудаж сурцгаая.

Фэнгшүй эртний Юан гүрний Ци лү фэн хэмээх хаанаас гаралтай гэж үздэг.

Гэсэн хэдий ч энэ нь яваандаа хүн төрөлхтөний голчлох агуу том хөрөнгө оруулалт гэж хэлэхүйц болсон. Фенгшү нь бүх л юмыг гэгээлгээр тэмдэглэж хүний сэтгэлийг нэг хэм хэмжээнд бариж тогтворжуулдаг. Эртний Хятадын сургааль болох фэнгшүй нь Европ, АНУ зэрэг улсуудад амжилттай хэрэглэдэж байна. Фенгшүд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй гэнэ. Энэ байрлалыг нуруунд хутга гэж нэрлэдэг бөгөөд амжилттай ажиллаж, албан тушаал ахиж, хүссэн цалингаа авахад саад болдог гэж үздэг байна.

Ингээд танд ажлын байрандаа мөнгө болон амжилтын энергиэ удирдаж сурах зөвлөгөө хүргэе • Үр бүтээлтэй ажиллахад дамжуулах утас мэтийн жижиг сажиг зүйлс саад болдог байна. Фенгшүд компьютерийн утас, телефон утасны утас, антен зэрэг нь энерги алдахад хүргэдэг учир аливаа утсыг далдлах хэрэгтэй. • Хуучин болон онцын шаардлагагүй эд зүйлийн энерги амьдралд шинэ энергиэр сэлбэгдэх боломж өгдөггүй. Ажлынхаа ширээг заавал цэгцэлж сууж сур.

Хэрэггүй цаас сөрөг энерги хуримтлуулж, ажил хэргийг зогсонги байдалд оруулж эмх замбараагүй байдал цаг алдахад хүргэж анхаарал сарниулдаг байна. Өдөр бүр эмхэлж цэгцэлж байхгүй бол ажлын бүтээмж буурдаг байна. • Хэрвээ та баруун гартан бол утсаа баруун талдаа, харин солгой бол зүүн буланд утсаа тавиарай. Энэ нь танд аз дуудахад тусалж, ашигтай харилцаа холбоо тогтоож санхүүгийн амжилтад хүрэхэд тус болно. Солгой гартай хэрнээ баруун гараар утасныхаа харилцуурыг авбал эерэг энергийг хаадаг байна.

• Ажлын ширээн дээрээ цэвэр аяга ус байлга. Түүнийг ширээний баруун буланд тавибал таны бүтээх эрч хүч идэвхждэг. Харин зүүн буланд тавибал мэдлэг арвижна. Хамгийн гол нь ус үргэлж шинэ байх ёстой. Удсан усанд сөрөг энерги хуримтлагддаг байна. Фенгшүд дээд тушаалын удирдагчдыг ширээгээ 1.5 метр урт, нэг метр өргөнөөс багагүй хэмжээтэй байлгахыг зөвлөж байна. Жижигхэн ширээ таны байр суурийг бууруулдаг бол, том ширээ нь маргаан үл ойлголцол үүсэхийн дохио болно.

Энэ зөвлөмж нарийн бичгийн дарга нарт хамаарахгүй, учир нь тэд цаг үргэлж бичиг цаас, элдэв техникийн дунд суух шаардлагатай байдаг. Энергиэ сайжруулах арга: Албан тасалгаагаа эерэг энергитэй байлгая гэвэл алтлаг загастай аквариумтай болоорой. Аквариумаа таагүй чигтээ тавибал сөрөг нөлөөг эерэг болгодог байна. Таагүй талаа мэдэх нь маш энгийн юм. Аль ч өрөөнд хүн олон цугладаг газар байдаг байхад ажилтнууд бараг очдоггүй хэсэг байдаг энэ нь таагүй тал юм. Аквариумын ус цэвэр, загасны тоо тэгш бус байх ёстой.

Ханандаа эрч хүчийг илтгэсэн зураг зурагт хуудас өлгө. Түм бужигнасан өргөн чөлөө эсвэл зах, өтгөн ой, цэцэг алагласан тал зэрэг энерги төвлөрсөн зураг тохиромжтой байдаг Байр сууриа олж авах арга: Фэнгшүйд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй гэнэ. Энэ байрлалыг нуруунд хутга гэж нэрлэдэг бөгөөд амжилттай ажиллаж, албан тушаал ахиж, хүссэн цалингаа авахад саад болдог гэж үздэг байна. Нүүрээрээ орох хаалга руу харж суувал сайн, гэхдээ яг эсрэг талд нь бус харин бага зэрэг диагналдаж суух хэрэгтэй.

Таны ар талд бат бэх хана эсвэл ядаж албан тасалгааны хаалт байвал найдвартай. Агааржуулагч эсвэл номын тавиур дор бүү суу. Та кабинд эсвэл таны өмнүүр хаалт байдаг бол нуур, цэцэгт тал өөрөөр хэлбэл таны нүдийг цэлийлгэх тийм зургийг өлгөөрэй. Хэрэв ажлын байранд тань олон хүн ажиллаж эсвэл тань дээр олон хүн орж гардаг бол ажлын ширээн дээрээ ямар нэг хурц тод эсвэл өөрийн дуртай зүйлийг тавиарай. Энэ нь ширээний гоёмсог гэрэл, дуртай автомашины тань загвар ч байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!