• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өдрийн цагаар дор хаяж арван минут унтахад сонор сэрэмжтэй байдал нэмэгдэж…

Өдрийн цагаар дор хаяж арван минут унтахад сонор сэрэмжтэй байдал нэмэгдэж…

Олон хүмүүс үдээс хойш сонор сэрэмжтэй байдлаа алдаж, залхуурч эхэлдэг. Ялангуяа нойр муутай хоносон үед энэ бүхэн илүү тод ажиглагддаг.

Харин хүмүүс эрч хүчтэй байдлаа алдахыг өдрийн хоолоо ихдүүлсэнтэй холбоотой гэж боддог ч энэ нь үнэндээ бид бүхнийг өдрийн цагаар унтаж байх ёстой гэсэн бие организмын сануулга байцаг ажээ. Зарим нэгэн оронд улс даяараа өдрийн цагт тогтсон унтлагын цагтай байдаг нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа тавихаас гадна ажлын бүтээмжийг дээшлүүлж, улс орны хөгжилд анхаарсан мэдрэмжтэй бодлого ч байж болох юм.

Хүн өдрийн цагаар дор хаяж арван минут унтахад сонор сэрэмжтэй байдал нэмэгдэж, мэдрэлийн үйл ажиллагаа, зан ааш нь сайжирч ирдэг ажээ. Эрдэмтдийн тооцоолсноор хүн өдрийн цагаар 30 минутаас нэг цагийн хугацаанд унтаж амрахад бие организм маш сайн амардаг аж. Харин та өдөр унтахдаа үдийн 16:00 цагаас хойш унтах нь зохимжгүй.

Мөн өдрийн цагаар бага зэрэг дуг хийснээрээ та мэдрэлийн ядаргаа, стресс зэргээс өөрийгөө найдвартай хамгаалж чаддаг аж. Өдөр бага зэргийн нойр авах нь таны шөнө авсан нойртой ч тэнцэх үе бий.
Өдөр унтдаг хүмүүс цовоо сэргэлэн байдгаас ажлын бүтээмж өндөртэй байдаг учир амжилтанд хүрэх нь ч элбэг. Сонирхуулахад Уинстон Черчиль, Наполеон Бонапарт, Альберт Эйнштейн, Леонардо Да Винчи, Жон Кеннеди нарын алдартнууд өдөр ажлын цаг заваар заавал унтаж амардаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.