• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Гэртээ хэнийг ч 21 жилийн турш оруулаагүй эмгэний гэрт ортол….

Гэртээ хэнийг ч 21 жилийн турш оруулаагүй эмгэний гэрт ортол….

Гурван хүүхдийн эх, 39 настай Люси Эшен Лондонгийн орон сууцны нэгэн хороололд гэр бүлийн хамт 10 дахь жилдээ амьдарч байна.

Харин түүний хөрш ганц бие эмгэн олон жилийн турш нуугдмал нууцлаг бас ганцаардмал амьдралаар амьдарч иржээ. Эмгэн хөрштэйгөө танилцах уулзалдахаас илт зугтаадаг, баяр ёслолоор ч орж гардаггүй байжээ. Хаалга нь байнга түгжээтэй, баярын бялуу өгөх гэхэд цохисон ч хаалгаа тайлдаггүй. Люси олон жил амьдарч байгаа оршин суугчдаас асууж сурагласаар эмгэн 20 илүү жил энэ байранд ганцаараа амьдарч ирсэнийг мэджээ.

Мөн гайхалтай нь энэ олон жилүүдэд хэнийг ч гэртээ оруулаагүй, өөрөө бас хэнийд ч зочилж байгаагүй гэнэ. Үүний учрыг олохоор Люси эмгэнтэй найзлах гэж оролджээ. Эхэндээ бүтэлтэй юм болсонгүй. Тэрээр харилцаанаас шууд зугтааж байсан аж. Гэсэн ч Люси зогссонгүй тул эмгэн шаргуу зантай эмэгтэйг анзаарч тааралдахаараа мэндэлдэг үг солидог болжээ. Эцэст нь тэрээр 21 жил хэн ч алхаагүй босгыг нь давж гэрт нь ортол…

Байр нь тун ө.рөвдөлтэй муудсан байдалтай байжээ. Шалны мод нь энд тэндээ ховхорсон, ханын цаас нь салж салбайжээ.

Гэрийн бүх эд хогшил буйдан ширээ нь авахын аргагүй болтлоо хуучирч муудаж эвдэрчээ.

Хөргөгчинд нь идэх юм бараг байсангүй.

Сантехникийн тоног төхөөрөмж хоолой нь эвдэрч муудаж зэвэрснээс нүүрээ угаах тэдий л ус гоожиж байжээ. Эмгэн 11 жил усанд ороогүй гэдгээ ичин зо.вон хүлээжээ. Ор нь салж унасан тул хиртэй муухай матрос дээр шууд унтдаг гэнэ.

Люси 14 настай охин, нөхрийнхөө хамт гэр орныг өөд нь татах цэвэрлэх угаах ажилд шууд оржээ. Нөхөр нь шал хана, угаалгын өрөөний бүх гэмтлийг засаж шинээр сольж хийжээ. Энэ гэр бүл 60 цагийн засварын ажил цэвэрлэгээний дараа эмгэний байрыг ийм болгожээ.

Люси цахимаар зар тараан хөөрхий эмгэнд гал тогоо, гэрийн тавилга, хувцас хунар эд хогшил хандивлахыг найз нөхдөөсөө хүсжээ.

Зарыг байрныхан хүртэл уншсан тул эмгэний гэрийг тохижуулахад туслах гэсэн бөөн хүмүүс ирсэн байна. Нэгхэн өдрийн дотор гэрт шаардлагатай бүх тавилгын 80 хувийг бүрдүүлж чаджээ.

Өдгөө эмгэн хэнээс ч ичиж зоволгүйгээр хөрш болон шинэхэн найз нараа гэртээ урьж цай уудаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.