сонин хачин
Гэр бүлийн маргаан хүүхдэд хамгийн их сэтгэлийншарх өгдөг.

Гэр бүлийн маргаан хүүхдэд хамгийн их сэтгэлийншарх өгдөг.

Хэрвээ танай гэр бүлд асуудал санал зөрөлдөөн байгаа бол шийдэх л хэрэгтэй.

Гэр бүлийн харьцаанд хэрүүл хэрэгтэй зүйлийн нэг гэнэ. Хэрэлдэхгүй байх нь гэр бүл эвсэг, бүх зүйл сайн сайхан байгаа мэт хуурамч төсөөлөл бүрдүүлдэг. Бусдын өмнө сайхан гэр бүлийн дүр эсгэж хамаг асуудлаа нууж дарж явахын оронд зад хэрэлдчихсэн нь хамаагүй дээр хэмээн судлаачид зөвлөж байна.

Гэхдээ гол нь санал зөрөлдөөнөө шийдэх, бие биенээ сайтар ойлгохын тулд “ашигтай” хэрэлдэх хэрэгтэй. Хэрэлдэж байна гэдэг нь анх гэрлэсэн үеийнх шигээ хайртай байгаагийн шинж юм. Хэрүүлийн шалтгаан нь гэр бүлийн хоёр нэг нэгэндээ сэтгэл хангалуун удаан явсных байдаг. Хэн буруутай болон цаашид яах ёстойг шийдвэрлэх нь ашигтай хэрүүлийн гол зорилго юм. Гэхдээ буруутныг тогтоох тал дээр эхнэр нөхөр хоёр өөр үзэлтэй байдаг. Хэрүүлийн үеэр дотроо хадгалж явсан сэтгэл бухимдлаа арилтал сайтар орилж хашгирах хэрэгтэй.

Хэрэлдэхдээ хоёр дүрмийг баримталбал та хоёр дараа нь эвлэрч бүх зүйл сайн сайхан болно. “Чи” биш “Би” гэж ярих хэрэгтэй. “Чамаас бүх зүйл эхэлсэн” гэхийн оронд “миний бодлоор ийм хэрэг үүсээд байна” гэж болно. Уур уцаараа хянаж дараа нь эвлэрсэн үед өөрийгөө эвгүй байдалд оруулахаар зүйл хэлэх хэрэггүй. Хэрүүлийн дараа эвлэрч таарах ч харин нөгөө муухай үгийг нөхөр чинь дотроо санаад л явах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!