• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Хамгийн удаан үнэрээ барьдаг сүрчиг юу вэ?

Хамгийн удаан үнэрээ барьдаг сүрчиг юу вэ?

Энэхүү үнэртэн нь 2009 онд Nаsоmаttо брэндийн үнэртний мастер Алэссандро Голтиэри бүтээсэн “Black Afgаnо” юм. Энэ сүрчгийг зѳвхѳн 30 хан мл – ийн хэмжээгээр “extrаit de pаrfum” буюу хамгийн ѳндѳр нягтралаар хийсэн ба үнэрний пирамид нь хүж, тамхины навч, агар модны ноотуудаас бүрдэнэ.

Эрхэм Голтиэри бол орчин үед үнэртний ертѳнцѳд домог болсон мастер юм. Тэрээр олон жилийн турш үндэстэн дамнасан компаниудад ажиллаж байгаад 2008 оноос ѳѳрийн брэнд болох “Nasomatto” – г байгуулжээ. Энэхүү нэр нь италиар “Галзуу Хамар” гэсэн үг бѳгѳѳд түүний мэргэжлийн арга барилыг ч маш тодорхой илтгэдэг. Үнэхээр түүний бүтээсэн үнэртнүүд нь сүрчигний зах зээл дээр байгаа хэдэн мянган сүрчигнүүд дунд хэн ч андуурахааргүй, маш ѳвѳрмѳц, маш ѳндѳр чанартай бүтээлүүд болж чадсан юм. Үнэртний ертѳнцѳд тогтсон уламжлалт, уйтгартай хандлагыг бут цохисон, хувьсгал ѳѳрчлѳлтийг авчирсан үнэртнийг бүтээхийн тулд үнэхээр галзуу хамартай, галзуу сэтгэлгээтэй байхаас ѳѳр аргагүй биз. Энэ “Black Afgano” – г үнэртэж үзсэн хүн жинхэнэ ѳвѳрмѳц сэтгэлгээгээр бүтсэн сүрчиг ямар байдгийг ойлгож авна.

Дээрээс нь миний шалгаруулснаар энэ бол дэлхийн хамгийн удаан үнэрээ барьдаг сүрчиг юм. Хэдхэн удаа л шүршүүр дээр нь дарж цацсан байхад энэ сүрчигний үнэр хэдэн цаг, хэдэн ѳдѳр тѳдийгүй хэдэн сар үнэрээ барьдаг. Би “Black Afgano” – г түрхсэн нэг цамцыг угаагаад хэдэн сарын дараа ѳмсѳхѳд хүртэл үнэрээ хэвээр нь хадгалж л байсан шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.