• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Ёстой үнэн шүү!!!!! Аяга будааны төлбөр.

Ёстой үнэн шүү!!!!! Аяга будааны төлбөр.

М.онголд амьдрал хүнд байна” гэдэг шалтгаанаар залуус гадны орныг зорьсоор л байна.

Энэ дүрвэлт хэзээ ч дуусахгүй мэт … Гэвч залуусын \”үлгэрийн төсөөлөл” бодит байдал дээр шал өөр гэдгийг очсон хойноо л ухаардаг биз. Нэгэнтээ зориод очсон болохоор хүнд хүчир байсан ч шүд зуухаас аргагүй. Тэгээд л Монголд голоод хийдэггүй байсан хар, бор бүхий л ажлыг хийж, зүтгэх нь бий. Шалтгаан мэдээж амьдралаа дээшлүүлэх. Ядаж ганц машин, орон сууцны мөнгө хийгээд буцахыг л хүснэ. Энийг М.онгол хүн бүр мэддэг болжээ. Арай боломжтой нь Америк, Австралийг зорьж, боломж тааруу нь хүнээс хүүтэй мөнгө зээлж БНСУ-ыг зорьж байна.

Хүүтэй мөнгө зээлчихсэн учраас хил давахаасаа өмнө бөөн дарамтанд орчихсон байдаг. Хэрвээ очсон газар нь ажил олдохгүй бол олдсон ч цалин нь анх төсөөлж байснаас бага байвал яах вэ… гээд цуцах, шантрах шалтгаан их л дээ. Эрчүүдийн хувьд хийх ажил нь хүнд ч гэсэн цалин ахиу болохоор зориод очсон хойно даваад л гардаг жамтай. Харин бүсгүйчүүдэд зо.влон их бий. Цалин хангамж муу, ажил бага гээд олон шалтгаануудаас гадна элдэв дар.амтан дунд амьдардаг. Үүний нэг нь бэлгийн дарамт. Аль ч улсад очсон ялгаагүй. Эр хүйстэн байгаа л учраас өдөж, хоргоох явдал байсаар л байдаг.

Тэр тусмаа БНСУ-д байгаа охид, бүсгүйчүүд энэ төрлийн дарамтанд маш ихээр өртөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Эхнэр хүүхдээсээ хол, олон жил болсон, хайр халамжаар дутсан Монгол залуусаас гадна, Солонгос өвгөчүүд өдөж, хоргоох нь их байдаг байна. Энэ өдөлтөд монгол бүсгүйчүүдийн ихэнх нь бүдэрчихээд байгаа нь харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.