• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Сувдан цагаан шүдний нууц

Сувдан цагаан шүдний нууц

Таны шүд түүний гадаргуу дээр хуримтлагдсан будагч бодисуудын улмаас эсвэл шүдний материалаас шалтгаалан өнгөө өөрчилж болно. Шүдний өнгө хувиралтыг шүдний мэргэжилтнүүд үндсэн гурван бүлэг болгон ангилдаг.

Гадаад шалтгаант өнгө хувиралт : Энэ ангилалд шүдний гадна талын гадаргуу буюу паалан кофе, вино, кола, бусад хүнсний зүйлүүдийн будагч бодисын улмаас өнгөө өөрчилснийг хамааруулна. Мөн та.мхины улмаас шүд шарлалт нь гадна шалтгаант өнгө хувиралт юм.

Дотоод шалтгаант өнгө хувиралт: Энэ ангилалд шүдний дотор бүтцийн эдүүд өнгөө өөрчилсний улмаас шүдний гадаргуу дээр ажиглагдах өнгөний өөрчлөлтийг хамруулна. Ийм өнгөний хувиралд нөлөөлөх хүчин зүйлст бага насанд шүдний хэлбэржилтийн үе дэх фторын илүүдэл, эхчүүдэд жирэмсний хоёрдугаар хагаст тетрациклин ан.тибиоток хэрэглэснээс, 8 настай ба түүнээс жижиг хүүхдүүдэд тетрациклин антибиотикийн хэрэглээ зэрэг орно.
Насжилтаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт:  

Энэ нь шүдний өнгө өөрчлөх гадаад ба дотоод хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор явагдана. Мөн тамхи таталт болон бусад хүнсний хэрэглээний улмаас шүдний тугалмай эд нас нэмэх тусам аажимдаа шарласаар байдаг. Хүмүүсийн нас нэмэгдэхийн хэрээр шүдний гадуур бүрхсэн паалангийн давхарга нимгэрэх бөгөөд энэ нь шүдний тугалмай эд илүү их гэрэлтэн харагдах шалтгаан болдог. Шүд эмтрэх ба ямар нэгэн гэмтэлд өртөх нь мөн шүдний өнгө өөрчлөгдөх шалтгаан болно.

Маш ховор тохиолдолд тугалмайн эдийн төрөлхийн га.ж хөгжлийн улмаас хүүхэд төрөхдөө саарал, шар, ягаан өнгийн шүдтэй байх нь бий. Шинж тэмдэг: Шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдсаны улмаас эсвэл тугалмайгаас шалтгаалан өнгө өөрчлөгдсөн.

Оношилгоо: Шүдний өнгөний өөрчлөлтийг оношлоход тусгай зориулалтын аргачлал шаардлагагүй. Шүдийг зөвхөн харж ажиглах байдлаар өнгөний өөрчлөлтийг тодорхойлно.

Урьдчилан сэргийлэлт: Хоол идсэний дараа шүдээ угааж хэвших нь хоол хүнсний зүгээс ирэх будагч бодисыг цэвэрлэхэд тусална. Шүдний э.мч нар кофе, вино зэрэг будагч бодис ихээр агуулсан ундаа, уух юм хэрэглэсний дараа амаа цэвэр усаар зайлж байхыг зөвлөдөг. Шүдний э.рүүл ахуйчид тогтсон хугацаанд очиж мэргэжлийн цэвэрлэгээ, өнгөлгөө хийлгэх нь шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдахаас сэргийлэх хамгийн зөв арга зам юм.

Шүдний дотоод шалтгаантай өнгөний хувирал нь шүдний дотор байрлах судас, мэ.дрэлийн багц гэмтсэнээс шалтгаалах ба сувгийн э.мчил.гээ хийж өнгө хувирахад нөлөөлж байгаа зүйлсийг авч цэвэрлэснээр шүдний өнгө хэвийн болно. Гэсэн хэвий ч сувгийн э.мчил.гээ хийлгэсэн шүдний өнгө ч бас хувирах нь бий. Хүүхэд насанд шүдний дотоод шалтгаантай өнгөний өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд фторын хэрэглээг илүүдүүлэхгүй байх нь чухал. Үүний тулд ундны усанд байх фторын хэмжээг шалгаж үзэх нь зүйтэй. Үүний дараа шүдний э.мчийн зөвлөгөөг аваарай.

Э.мчил.гээ: Шүдний өнгөний өөрчлөлтийг ихэнхдээ түүний гадаргууд цайруулах бодис тавих замаар эмчилдэг. “Power bleaching” буюу хүч нэмэгдүүлсэн шүд цайруулал хэмээх аргачлал нь шүдний э.мч тусгай зориулалтын гэрлийн тусламжтайгаар идэвхждэг цайруулагч бодис ашиглаж шүд цайруулахыг хэлнэ. Энэ аргачлалын тусламжтайгаар шүд 30–45 мин дотор эрс өнгөө өөрчилдөг. Үүний дараа хэд хэдэн удаагийн ирэлтээр дагалдах эмчилгээ хийдэг.

Мөн гэрийн нөхцөлд шүдний э.мчийн бэлтгэж өгсөн шүдний хамгаалалт ялтсыг ашиглан шүдээ цайруулж болно. Энэ үед гэрийн нөхцөлд ашиглах зориулалтын гель хэлбэртэй шүд цайруулагч бодисыг ашиглах бөгөөд э.мнэл.гийн нөхцөлд шүд цайруулахаас ялгаатай нь шүд цайртлаа нэлээд удаан хугацаа буюу 2–4 долоо хоног шаардагддаг. Мөн багахан хэмжээний шүд шарлалтын үед шүд цайруулах оо хэрэглэж цайруулж болох боловч энэ нь ихэнх тохиолдлуудад үр дүн муутай.

Хэрэв шүдний сувгийн э.мчил.гээний улмаас шүдний өнгө хувирсан бол шүдний э.мч тань сувгийн э.мчил.гээний материалыг сувгаас аваад шүдийг дотор талаас нь цайруулах материалыг ашиглана.

Хэрэв шүдний эмтэрсэн гэ.мтсэн хэсгийн өнгөний өөрчлөлт шүд цайруулах э.мчил.гээнд үр дүн муутай бол э.мч түүнийг гадна талаас нь ломбоны материалаар бүрж э.мчлэх болно. Үүнтэй ижил аргачлал нь шүдийг гадна талаас нь шаазан нүүрэвч ба бүрээсээр бүрэх аргачлал юм. Шүдний гадаад шалтгаант өнгөний хувирал нь маш сайн э.мчил.гээ авна. Харин дотоод шалтгаант өнгөний хувирлыг э.мчлэх нь бэр.хшээлтэй бөгөөд их хугацаа шаарддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.