• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Эдгээр үйлдлийг хэзээ ч бүүуучлаарай!!!

Эдгээр үйлдлийг хэзээ ч бүүуучлаарай!!!

Шүүгээ дүүрэн даашинз байхад дахин даашинз худалдаж авах нь ямар хэрэгтэйг эрчүүд ойлгодоггүй. Магадгүй таны найз залуугийн санхүүгийн байдал нь танд үнэтэй гоёл чимэглэл авахад хүрэхгүй байж ч болох юм. Энэ тохиолдолд найз залуудаа го.мдох хэрэггүй бөгөөд харин хангалттай орлоготой болохын тулд хамтдаа зүтгэх хэрэгтэй.

Харин таны өвлийн хүрэм аль хэдийн хуучирч, муудсан байхад тэрээр шинэ хүрэм авахыг зөвшөөрөхгүй байх нь хачирхалтай. Магадгүй тэр сэтгэл зүйн хямралтай эсвэл харамч нэгэн байж болох юм.

Го.мдол уу эсвэл шийтгэл үү? Хүн гэдэг маш эмзэг байдаг учир маш хялбархан го.мдох болно. Заримдаа го.мдол нь сэтгэлийг нэлээд эмзэглүүлдэг учир ганцаараа байх эсвэл бага зэрэг дуугаа хураах хэрэг гардаг. Гэхдээ эцэст нь хайр бүхнийг ялан дийлж чаддаг байна. Санаа зовж байгаа зүйлээ нэг нэгэнтэйгээ ярилцаж, хэцүү үедээ нэг нэгнээ дэмжиж, туслаж байгаарай. Таныг гомдоох амархан, та ч хэн нэгнийг амархан го.мдоох магадлалтай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Хэрвээ хоорондоо ярилцаад асуудлыг шийдэж чадахгүй байвал та сэтгэл зүйн дар.амтлагчтай амьдарч байна гэсэн үг. Ийнхүү таныг го.мдоход мөнгө өгөхгүй, гадуур гаргахгүй гэх мэт шийтгэлийн хэлбэр илэрч байвал та үүнийг анхааралдаа аваарай.Өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй бөгөөд хэнд ч таныг шийтгэх эрх байхгүй.

Найз охин уу эсвэл найз охид уу? Чихэнд чимэгтэй үг хэлэхгүй байх эсвэл гоочлох. Ихэнхи хүмүүс сэтгэлд дулаахан, сайхан үг сонсохыг хүсдэг. Гэхдээ зарим хүмүүс өөрийн сэтгэлийг илэрхийлэхдээ муу байдаг. Үүнд санаа зо.вох хэрэггүй. Хайрыг үгээр биш үйлдлээр харуулдаг гэдгийг мартаж болохгүй. Гэтэл тэр танд хайрын үг хэлэхгүй хэрнээ хүмүүсийн дэргэд эсвэл таныг ганцаараа байхад муулж байвал энэ нь тийм ч таатай зүйл биш. Хэрвээ тэр найз нөхдийнхөө дэргэд таныг муулж байвал энэ нь сэтгэл зүйн дарамт болох болно.

Хэ.рүүл эсвэл гар хүрэлт. Хосуудын харилцаанд хэ.рүүл, үл ойлголцол байх нь хэвийн үзэгдэл. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой учир заримдаа та хоёрын ертөнцийг харах үзэл бодол зөрөх магадлалтай. Хэдийгээр хэ.рүүл хийх нь тийм ч таатай биш ч ямар ч тохиолдолд эвлэрэх боломжтой. Эвлэрэх алхмыг түрүүлж хийхэд санаа зов.ох хэрэггүй бөгөөд бардам зандаа битгий хөтлөгдөөрэй. Тиймээс хосууд хоорондоо ярилцаж асуудлыг эерэгээр шийдвэрлэж, дахин энэ асуудлыг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Гэхдээ зарим нэг зүйлийг уучлах, тэвчих хэрэггүй. Хэрвээ таны нөхөр, таны найз залуу танд гар хүрсэн бол үүнийг хэзээ ч у.училж болохгүй. Олон эмэгтэйчүүд түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээж у.училдаг учраас алддаг. Хэрвээ таныг буруу зүйл хийснээсээ болж зодуулсан гэж таны хос үзэж байвал та энэ харилцааг яаралтай зогсоох хэрэгтэй. Хэдийгээр биеийн шарх эдгэх ч, сэтгэлийн шарх эдгэдэггүй гэдгийг мартаж болохгүй. Ганцаараа үлдэхээс битгий ай.

Ядаргаатай байдал эсвэл үл тоомсорлолт. Зарим эрэгтэйчүүд түрүүлж болзоонд урих, залгах, утсаар ярих дургүй байдаг. Тэгвэл та ичимхий хүнтэй учирсан байх магадлалтай. Та энэ талаар хостойгоо ярилцах хэрэгтэй бөгөөд ойр ойрхон уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй. Хэрвээ та тухайн залууд таалагдаж байвал тэр таны хүсэлтийг хүлээж авах эсвэл энэ байдлаа тайлбарлаж хэлэх болно. Харин та хоёр ярилцаад ямар нэгэн үр дүнд хүрч чадаагүй бол та хоёрын харилцаа тийм ч чухал биш бололтой. Та түүнээс болж өөрийн аль хэдийн зохиосон төлөвлөгөөг өөрчлөхийг хүсэхгүй л байгаа болов уу.

Ядаргаа эсвэл мөлжлөг үү? Хүн бүрт л хэцүү цаг үе тохиолддог. Тиймээс хэсэгхэн хугацаанд завсарлага авч амрахыг хүн бүр хүсдэг. Хэрвээ таны найз залуу ажлаасаа халагдаад бүтэн жилийн турш юу ч хийхгүй гэртээ суугаад байвал та түүний болон өөрийнхөө нүдийг нээх цаг болжээ. Харин тэр хэтэрхий гүн сэтгэлийн дарамтанд орсон байвал түүнийг эмнэлэгт аваачих хэрэгтэй. Үүнээс гадна энэ нь зүгээр л залхуурал, хүний хөдөлмөрийг мөлжих гэсэн үйлдэл байх магадлалтайг мартаж болохгүй.

Халамж уу эсвэл хяналт уу? Хэрвээ хос тань таныг ажлаас чинь тосож, найз нөхөдтэйгөө уулзахыг зөвшөөрч байвал түүний хувьд та их чухал хүн юм. Харин хэрвээ тэр таныг найз нөхөдтэй тань уулзуулахгүй, хаана юу хийсэн талаар чинь байнга асууж, цахим сүлжээний тань нууц үгийг асууж байвал энэ халамж биш харин хяналт, сэтгэл зүйн дарамт юм. Түүний хэлж буй “Би үүнийг чиний төлөө хийж байна” гэсэн үг нь зөвхөн өөрийгөө зөвтгөх нэг арга болно. Ийнхүү таны хувийн орон зайг үгүй хийснээр та өөрийн зо.влон, ганцаардлаа а.рхи болон бусад биед хо.р учруулах зүйлээр ана.гаадаг.

Хачирхалтай тоглоом уу эсвэл ялгаварлан гадуурхалт уу? Хэн нэгэн танд онигоо ярьж өгөхөд та ойлгохгүй байхад онигоо ярьж буй хүн ихээр инээж байна уу? Хүн бүр хошигнолыг өөрөөр хүлээж авдаг. Тиймээс хэрвээ та хоёр кино үзэхээр шийдсэн бол хамтдаа хөгжилдөх киног сонгоорой. Хэрвээ таны хос хэн нэгнийг нас, хүйс, үндэс, өндөр, нам гэх мэт зүйлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа шоглоомд инээж байвал та үүнийг зогсоох хэрэгтэй. Өөрөө ч энэ төрлийн шоглоомонд инээх хэрэггүй. Харин таны хос энэ төрлийн хүмүүсийг шоглох нь энгийг үзэгдэл гэж үзээд та түүнийг дийлж чадахгүй бол та энэ хүнээс са.лах нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.