• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Худалч ээж: Надад одоо ээжээс минь зураг л үлдэж дээ….

Худалч ээж: Надад одоо ээжээс минь зураг л үлдэж дээ….

Надад одоо ээжээс минь зураг л үлдэж дээ…. Би эргэцүүлэн бодлоо… Энэ хорвоо дээр хамгийн худалч хүмүүс бол бидний ээжүүд юмаа гэж…. Яагаад ?…миний бага насанд минь ээж минь надад худал ярьсан түүхийг сургамж болгон та нартаа өгүүлэе…

ЭЭЖий маань эхний худал… Би багадаа их өвчин ороосон хүүхэд байлаа 4 билүү 5 настай л байсан санагдан би ө.вч.индөө ша.налан уй..лж унжин ээждээ айлган үсийн зулгааж бас цохин орилож байхад ЭЭЖ минь миний хүү ээжийнхээ үснээс зулгаа ээжийгээ цохь ээж нь Ө.ВДӨХГҮЙ байна гэхэд тэнэг би их удаан хөөрхий ээжийнхээ үснээс зулгааж бас цохин тэнэгтэж байж билээ.. хөөрхий яаасан их Ө.ВДӨЖ байсан бол

ЭЭЖийн маань 2 дахь худал… Би 2 ангид байсан санагдана аагим халуун өдөр ээжтэйгээ сургуулиасаа гар лүүгээ явах үед ам цанган ээжээсээ улаан ус нэххэд гандсан цэнхэр дээлнийхээ хармаанаас цөөхөн хэдэн задгай мөнгөө ухан гаргаж улаан ус авч өгхөд ухаан жолоогүй ууж байгаад уруулаа тамшаалах ээжийгээ харан үлдсэн жаахан улаан усаа та уухуу гэж сарвайхад үгүй миний хүү ЭЭЖ нь ЦАНГАХГҮЙ байна ээжийн хүү уу гэхэд тэ.нэг би бүгдийн уун цааш халуунд явж билээ… хөөрхий яаасан их ЦАНГАЖ байсан бол

ЭЭЖий маань 3 дахь худал… Би нэг удаа хичээлээсээ өдөр ирээд эгчийнхээ хийгээд ээж бид 2 т үлдээсэн хувь болох жижиг аяганд хийж тавьсан цуйванг идэж өөрийнхөө хувийг идээд ээжийгий цайндаа ирхэд ээж хоолоо идэх тэр агшинд ээж би цуйванг чинь идчихүү гэхэд тэгээ миний хүү ЭЭЖ нь ӨЛСӨӨГҮЙ байна гэхэд би амаа олохгүй идхэд ээж минь хэдэн аяга бүгээн цай уугаад ажилдаа явж билээ… хөөрхий яаасан их ӨЛСӨЖ байсан бол

ЭЭЖий маань 4 дэхь худал… Бас аавийн маань цалин бууж аав ээж 2 дүүтэйгээ хоршоогоор явж жаал жуул юм цуглуулан явах үед ээж нэгэн дурдан материал сонирхон харж байхыг аав анзаарч чи наадахаа ав сайхан дээл хийж өмс наад дээл чинь бүүр гандаж гэхэд ээжийг яг авахтай зэрэгцэн дүү бид 2 туулайтай цүнх авхуулан гэж нэхэн орилолдоход ээж энэ дээл маань биед эвтэйхэн өмсөхөд аятайхан байдаг юм би дээлээр яахийн хоер хүүдээ цүнх авч өгөе гээд дүү бид 2 т шинэ цүнх авч өгхөд бид баярлалдан дэвхэц билээ…хөөрхий шинэ дээлтэй болхыг яаасан ХҮСЭЖ байсан бол

ЭЭЖий маань 5 дахь худал…4 дүгээр ангид байсан санагдан ээж ангийн эцэг хуралд суугаад оройхон гэрлүүгээ явах замд деревний сул 2 нохой боргойн дайрхад намайг ардаа хийн нохойд уруулан чулуу шороо самардан шидэж намайг үхэн хатан хамгаалж нохдыг хөөж явуулаад айж орилох надыг битгий ай ээж нь муу нохдыг айлгаад хөөгөөд явуулчихлаа шүү дээ гээд муухан инээмсэглээд цааш хөтлөн явж билээ хөөрхий яаасан их АЙСАН байсан бол

– ЭЭЖий маань 6 дахь худал…мөн нэгэн орой шарлаад э.мнэ.лэгт хэвтсэн дүүг эргээд харих замд нэлээд хүчтэй хүйтэн бороо орход надад дээлээ нөмрүүлэн нөмгөн шахуу байж 4 ангийн том болсон тэнэг намайг үүрч дагжин чичэрч гэрт ирж билээ…хөөхий яаасан их ДААРЧ байсан бол зарим нэгийн сандаггүй хөөрхий ЭЭЖ минь зөндөө үрс биднээ гэж өөрийгөө зо.лиосолж байсан байх хөөрхий….

– ЭЭЖий маань СҮҮЛЧИЙН худал… Би дөнгөж 13 настай байхад ээж минь 40 гаран настай залуугаараа хүнд ө.вчин тусан э.мнэ.лэгт хэвтэн э.мч нар найдваргүй болсон ойр дотныхонг нь уулзуул гэхэд манайхан бүгд уулзан үнсэж үнсүүлж салах ёс хийгээд байхад ганцаар гадаа айн уйлж үлдсэн намайг дуудуулан би ээжийн хэвтэж буй өрөөнд ороод ш.аналан хэвтэн ааваар түшүүлэн өндийн үнсэе гээд цонхигор омголтсон уруулаа өгөхөд эрхэлэх ай.лгах зэрэгцсэн тэнэг би үнсүүлэхгүй уйлж ухарч байхад ээж минь тээр цаанаас сулхан миний хүү битгий уйл ээж нь зүгээр болоод э.мнэ.лэгээс гаран гэхэд би айгаад үнсүүлэхгүй гадаа гарсны дараахан бур.хан болж билээ…хөөрхий сүүлийн удаа яаасан их ҮНСЭХийг хүсээ бол

Ингэж хөөрхий ЭЭЖ минь надад хорвоогоос явах агшиндаа хүртэл худал ярьж өөрөө хичнээн ө.вдөж цангаж өлсөж айж дайрч байсанч үрээ зо.воохгүй ө.вдүүлэхгүй уй.луулахгүй дааруулахгүй өлсгөхгүй ай.лгахгүй сайн сайхан явуулах амьдруулахын төлөө өрийгээ үл тоон золиолсолж байсныг өдий насандаа дурсаж үгээр хэлхийн аргагүй харамсан өөрийгээ зүхэж байна хүү чинь миний ХУДАЛЧ ЭЭЖ минь….яагаад гэвэл та маргааш нь надтай уулзаагүй биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.