• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Охинтойгоо хамт та.сартлаа у.усан ААВ. НЭГИЙГ БОДОЖ  2-ЫГ ТУНГАА.

Охинтойгоо хамт та.сартлаа у.усан ААВ. НЭГИЙГ БОДОЖ 2-ЫГ ТУНГАА.

Нэг өдөр аав: хааяадаа аавтайгаа у.ухаар явж бай л даа. Дуртай юмаа идээд, дуртай газар руу чинь дагуулж явна шүү. Жоохон гангалаад ирээрэй гэж хэллээ. Жаахан ядаргаатай санагдсан ч тэр үед шөнийн хот ямар байдгийг хармаар санагдаж байсан тул гарах боллоо. Замдаа машин дотор явж байгаад аав ингэж хэллээ.

Өнөөдөр сайхан у.уцгаая. Одоо больёо гэх хүртлээ у.угаарай. Аав нь хариуцлага хүлээгээд аваад харих болохоор тэ.нэг болтлоо у.уцгаая. Өөе, өөе болохын муу Ээжид за.гнуулна шдээ гэж бодсон ч, аав хариуцлага хүлээнэ гэсэн юм чинь яадын гэж бодлоо.

1 дэх газар: Аавын байнга ордог ш.орлогны гуанзанд хүрч очлоо. Гуанзны эгч найз охиноо дагуулаад ирчихлээ гэж бодлоо шдээ гэж ганц үг хэлтэл аав хөөрөөд 2 дахь газраас миний найз охин болоорой! гэж баярласан байдалтай хэллээ. Тэгээд хоёулаа тэндээс гарлаа.

2 дахь газар: Аавын очдог к.лубт хүрлээ. Аав бид 2-т үйлчилсэн охин охин чинь биздээ?гээд шууд л таатал аав бас л хөөрөв. Надтай адилхан байгааздээ. Нүд адилхан байгааз гэж хэрэггүй тайлбар хийн, баяртай нь аргагүй у.усаар л.

3 дахь газар: Аавын очдог сүшиний газарт хүрлээ. Тогооч ямар гоё юм бэ, охинтойгоо ууж явна гэдэг жаргал шүү тэ. Аавуудын мөрөөдөл шдээ тэ гэх зэргээр хэлсэнд аав бас л сэтгэл ханамжтай байв. Дуртай зүйлээ идээрэй, хааяадаа л хамт явдаг болохоор гэж аав хэлэв. Анхных биздээ сайхан харагдахыг бодож дээ гэж бодов.

4 дэх газар: Аавын явдаг у.удаг газар. Энэ хавиас санахаа больж эхэлсэн. Юу у.уснаа Юу ярьснаа

5 дахь газар: Аавын явдаг баар. Огт юу ч санахгүй байлаа. Текэн дээр суугаад л тас. Аав такси дуудаад намайг үүрээд гарлаа. Тэр үед хальт сэрээд Ямар сайхан байнаа. Ааваа у.учлаарай, би со.гтчихлоо гэлээ. Зүгээрээ унт унт

Өглөө сэртэл орон дээрээ унтаж байлаа. Аавыг харна гэхээс санаа зовж байв. Том өрөөнд ортол аав алга байлаа. Ээж сурталчилгааны цаасны ар талд бичсэн захиа өглөө. Охин минь өчигдөр хөгжилтэй байлаа. Дахиад явмаар байна шүү. Дахиад хамт явцгаая. Өчигдөр өөрийнхөө у.усан хэмжээг мэдэж байна уу?

Шар а.йраг 2 шил, д.арс 5 хундага. Тэр бол чиний у.усан хэмжээ. Дараа нь хэн нэгэнтэй у.ухаар бол энэ хэмжээнд хүрэхээс өмнө харьж ирээрэй. Хорвоо дээр дандаа сайн хүн байхгүй шүү. Хуураад аваад явчихаж магадгүй. Тэр үед аав нь хамгаалж чадахгүй. Тиймээс чиний у.ух хэмжээг зааж өгье гэж бодсон юм.

Заавал санаж яваарай. Аав нь итгэж байгаа шүү. Ааваас нь гэж бичсэн байв.

Ну.лимсаа гарахыг байдгаар нь тэвчин өглөөний цайгаа уулаа. Ээж хэлэхдээ аав чинь үргэлж санаа нь зо.вдог байсан. Гэвч яаж хэлэхээ мэдэхгүй ш.аналж байсан. Х.орьж болохгүй. Хэрвээ хо.ривол харьж ирэхгүй гэж боддог байжээ. Одоо бодоход нээрээ л санаа нь их зо.вдог байсан гэж бодож байна. Дураараа зугаацаж наадаад л Баярлалаа ааваа. Таны ачаар хэн нэгэнд хууртаж байсангүй ээ. А.рхи у.угаад алдаж байсан удаа байхгүй ээ. Хэрэггүй зүйлд шар.халж үзэлгүй залуу насаа өнгөрөөлөө. Баярлаж байна.

Аавыг минь нас дарж буурал үстэй өвөө болжээ. Тэр үеийнх шиг шөнө хамтдаа алхах аав маань одоо байхгүй. Тариалангийн талбайдаа ногоогоо тарьж би болон ачдаа идүүлэх гээд хичээж байгаа. Одоогийн би байгаа нь аавын минь ач. Талархаад талархаад баршгүй ээ . Ийм аавыгаа үүнээс хойш ч гэсэн хайрлаж явъя гэж бодож байна гэж охин бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.