• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Элэнц эмээгийнхээ 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг хими цэвэрлэгээнд өгтөл…

Элэнц эмээгийнхээ 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг хими цэвэрлэгээнд өгтөл…

9 настай Тесс Нь юуалл гэдэг бүсгүй хуримынхаа өмнө элэнц эмээгийнхээ өмсөж нөхөрт гарсан 150 жилийн түүхтэй хуримын даашинзыг дампуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан хими цэвэрлэгээний газарт өгөөд алджээ.

Да.мпуурсан хими цэвэрлэгээний газрын бүх хөрөнгийг шүү.хийн ший.двэрээр зарсны дотор элэнц эмээгийнх нь хуримын даашинз ч бас орсон болохыг сарын дараа мэджээ. Гэтэл тэрхүү хуримын даашинз нь Нь юуаллын удмын эмэгтэйчүүдэд маш эрхэм нандин зүйл нь агаад таван үеийн турш бүсгүйчүүд нь зөвхөн тэр даашинзыг хуримандаа өмсөж ирсэн гэнэ.

Тесс зуны эхэн сарын 29-нд хуримаа хийхээр товложээ. Оны дараахан эмээ нь ач охиндоо гэр бүлийнхээ үнэт зүйл болсон элэнц эмээгийнхээ хуримын даашинзыг хамаатан садныхаа өмнө бэлэглэсэн байна.

Элэнц эмээ маань 1870 онд нөхөрд гарахдаа энэ хуримын даашинзыг тусгайлан хийлгэсэн гэдэг. Даашинз дээврийн хонгилд чемоданд байдаг байсан. Эмээ ээж маань намайг бага байхад ихэд надигнан хадгалдаг энэ даашинзыг үзүүлж байсныг тодхон санаж байна-

Тесс даашинзаа хими цэвэрлэгээнд өгөхөөр шийдтэл эцэг нь энэ ажлыг өөртөө авчээ. Тэрээр хотынхоо хамгийн сайн гэгддэг нэгэн газарт өгсөн байна. Хими цэвэрлэгээнийх нь 7-10 хоногийн дараа ир гэжээ.

Аавыг залгах бүрийд л гараагүй байна гэдэг. Эцэст нь сар гаруй болсоны дараа аав очтол нөгөө хими цэвэрлэгээний газар нь дам.пуураад аль хэдийн хаагдсан байсан. Даашинзаа алдсаныг сонсоод эмээ ээж бид гурав хэд хоног нүдээ бүлцийтэл уй.лсан-

Хими цэвэрлэгээний газрынхан ба.нкны өрөө төлж чадалгүй дам.пуурч байгаагаа үйлчлүүлэгчдээсээ нуусан байжээ. Тессийг хуримын даашинзаа гарахыг нь хүлээж байх хооронд шүү.хийн ший.двэрийнхэн уг компаний бүх эд хөрөнгийг нь худалдах үеэр даашинз ч бас зарагджээ. Өдгөө энэ гэр бүл элэнц эмээгийнхээ даашинзны сургийг гаргахаар цахим хэрэглэгчдээс тус.ламж гуйж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.