• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Нэг халбага сахар хүний дархлааг 4 цагийн дотор 30% хүртэл бууруулдаг.

Нэг халбага сахар хүний дархлааг 4 цагийн дотор 30% хүртэл бууруулдаг.

Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх энэтхэгчүүд нээсэн гэдэг. Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш юм.

Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагын дотор 30 хүртэл хувь бууруулдаг!

Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна.

Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдий чинээ их сахар хэрэглэнэ, төдий чинээ их өвчин тусах магадлалтай! Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.