• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Аварга могойн гэдсэн доторхыг задлаад үзтэл…

Аварга могойн гэдсэн доторхыг задлаад үзтэл…

2018 оны 6-р сарын 15-ны өдөр Индонез улсын Сулавеси хэмээх аралд 7 метр урттай аймшигт могой олдсон бөгөөд нутгийн иргэд тус могойг яаралтай устгатал гэдэснээс нь 54 настай эмэгтэйнцо.гцос гарч ирсэн байна.

Уг өдрөөс 1 хоногийн өмнө буюу 6-р сарын 14-ны өдөр Ва Тиба хэмээх уг эмэгтэй гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнгээс ор сураггүй алга болсон аж.

Учир нь гэрийнх нь цэцэрлэгт хачин жигтэй чимээ гараад байсан бөгөөд үе үе зэрлэг бодон гахайнууд цэцэрлэгийг нь бусниулдаг тул урьдын адил шалгахаар гарсан юм. Гэвч энэ удаа түүнийг бодон гахай бус үлгэр домгийн гэмээр аварга могой хүлээж байлаа.

Алга болсон эмэгтэй Тибагийн хамаатан, найз нөхөд нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн бага маргааш нь эрэлдээ гарч хэрэг явдал гарсан газраас 60 орчим метрийн зайд 7 метр урттай аварга том могойг олсон байна.

Цочирч балмагдсан иргэд уг могойг зөн совингоороо сэжиглэн түүнийг тал талаас нь зодож хөнөөн улмаар алга болсон бүсгүйн цэцэрлэгт хүрээлэнд авчирч гэдсийг нь зүссэн аж.

Тэдний айж байсан таамаглал биелж Тиба бүсгүй бүтнээрээ уг могойны гэдсэнд орсон байлаа. Эмэгтэй бүр бүх хувцастайгаа байсан бөгөөд бага зэрэг хүчилд түлэгдсэн харагдаж байсан тухай орон нутгийн иргэд цагдаад мэдээлсэн байна.

Ер нь зүүн өмнөд Ази тивд дэлхийн хамгийн том могойны төрөл зүйл байдаг бөгөөд одоогийн байдлаар тэмдэглэгдсэн хамгийн том могой нь 9 метр урттай, 54 кг жинтэйгээр Индонез улсад бүртгэгдсэн байдаг

. Уг араатан нь биеийн хэмжээгээр түрий барин гахай, сармагчин зэрэг амьтдыг бүтнээр нь залгин иддэг аж.

Харин тус тохиолдол нь уг төрлийн могой хүнийг бүтнээр нь залгисан хоёр дахь тохиолдол болон бүртгэгджээ. Эхний тохиолдол нь 2017 оны 3-р сард орон нутгийн 25 настай тариачныг бүтнээр нь залгин бүртгэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.