• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Талхгүй амьдралыг төсөөлөхөд бэрх

Талхгүй амьдралыг төсөөлөхөд бэрх

Бидний өдөр тутмын хэрэглээнд юун түрүүнд талх ордог. Талхгүй амьдралаа төсөөлөхөд бэрх. Гадуур худалдаанд төрөл бүрийн л талх байна. Зарим нь давс ихтэй байна. Хэрэв та эрүүл мэндээ боддог бол талхаа хүртэл зөв сонгоорой.

Элэг бөөрний ө.вчтэй бол

Элэг, бөөрний ө.вчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэвэл зохино. Учир нь усыг бие махбодиос гадагшилахад натри саад болдог аж. Түүнчлэн үүнээс болж хаван үүсдэг байна. Овъёосны гурил, хивэг ийм хүмүүст тохиромжтой. Овъёос нь элгэнд өөх хуримтлагдахаас хамгаалах уургийг агуулдаг юм байна.

Цөсний чулуутай бол

Ийм ө.вчтэй хүнд хүнсний ширхэглэг талх тохирно. Илчлэг багатай, шар буурцаг, улаан буудай, арвай буудайтай ч талх ч зүгээр.

Өтгөн хатдаг бол

Өтгөн хатдаг бол хүнсэнднэ хивэг, мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино. Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний ө.вдөлтийг намдаадаг. Гоньдтой талх ч бас бидэнд сайн. Учир нь ийм талх булчин чангаралтыг зогсоож, гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой.

Чихрийн шижинтэй бол

Ийм ө.вчтэй хүмүүст талх чухал үүрэгтэй. Хөх тарианы талх сайн. Энэ нь цусан дахь саахарын түвшинг нэмэгдүүлдэггүй. Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.

Даралт ихдэх ө.вчтэй бол

Давсгүй талх идээрэй. Давс нь бие организмд усыг тогтоон барьж, судасны хананд даралт үүсгэдэг. Тиймээс даралт ихэсгэдэг бол мөн л шар буурцагтай талх идэх нь зөв. Шap буурцагтай талханд судас тэлэх бодис агуулагддаг аж.

Ye мөчний ө.вчтэй бол

Давсгүй, давс багатай, улаан буудайн талх тустай. Хар бор гурилын талхыг хааяа хэрэглэх нь зөв. Учир нь ийм төрлийн талх кальци шимэгдүүлэх муу талтай.

Эх сурвалж: “Амьдрах ухаан”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.