• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Шар айрагны дэглэм бариад 15кг хассан эр

Шар айрагны дэглэм бариад 15кг хассан эр

А.рхи пивоны үйлдвэрийн эзэн 46 настай Дель Халл гэх эр нэгэн сонирхолтой дэглэм барьж, сарын дотор 15кг жин хаяжээ. Дэглэм барина гэдэг хүн бүрийн хувьд хэцүү ажил байдаг.

Харин энэ эрийн хэрэгжүүлсэн дэглэм хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. Дель 46 өдрийн турш огт хоол идэлгүй зөвхөн шар айраг ууж жингээ хасжээ.

Шар айргийн хажуугаар өдөр бүр авах ёстой, хэрэгцээт мультивитамин ууж байсан байна. Өөрсдөө пиво нэрж, түүнийгээ ууж дэглэм барьдаг 1600-аад оны үеийн Герман лам нараас санаа авсан байна.

Дель урд нь зөвхөн ус уудаг дэглэм барьж байсан ч 4 хоноод залхсан гэдэг. Энэ удаад тэрбээр ”пивоны дэглэм” барьж хүссэн үр дүндээ хүрч чадсан байна.

Делийн барьсан дэглэм хүн бүхэнд тохирохгүй гэдгийг санах хэрэгтэй. Дель хоёр 7 хоног тутамд э.мчид биеийн байдлаа үзүүлж хянуулж байсан учир энэ дэглэмийг барихаар шийдсэн хүмүүс э.мчид үзүүлж зөвлөгөө авахад гэмгүй.

Дэглэм бариад эхний 7 хоногт л гэхэд Дель 6,8кг хассан бол энэ тоо нэг сарын дотор 15кг болж өөрчлөгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.