• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүн болоогүй байхдаа эцэг бүү бол…

Хүн болоогүй байхдаа эцэг бүү бол…

Залуус, дүү нарт нэг юм хэлмээр байдаг юм. Хүн болоогүй байхдаа эцэг бүү бол. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэн болгон хөөрхөн харагдахаа больсон цагт, найзууд дуудах бүрт гармаар санагдахаа байсан үедээ, а.рхи, та.мхи аль нь ч сонин биш болсон цагтаа, аав ээжээсээ ганган пүүзний мөнгө гуйхаа байсан цагтаа л эхнэр ав.

Тэр үед нэг л хүн чиний эхнэр байх учиртайг, нийлээд сайхан амьдрал зохиох ёстойг, хүний аав болохыг хүсч байгаагаа дотроосоо мэдрэх тэр үедээ л айлын охины гараас хөтөлж аав ээжийнхээ гэрийн босгыг алхуулаарай… Залуу хүн хий ихтэй.

Эр хүний хор гарна гэж нэг үг байдаг юм билээ. Тэрийг заавал өтөл болсон хойноо мэдрэх албагүй шүү.

Залуу ээж гэж 20-иос доош насныхныг хэлэх бөгөөд дийлэнх жирэмсэн охидын хувьд хүсээгүй үедээ, тохиолдлын, гэр бүл болоогүй байхдаа жир.эмсэлдгээс болж суурин газрынхан ихэвчлэн үр хө.ндөлт хийлгэдэг ба алслагдсан хөдөө газрын хүсээгүй хүүхдээ т.өрүүлэх замыг ихэвчлэн сонгодог байна

Охидын бэлгийн боловсрол төвшин харьцангуй дутмаг охидын олонх нь анхны бэлгийн ха.вьтлаар жирэ.мсэлдэггүй гэсэн буруу ойлголттой явдаг нь Эрүүл мэндийн яамны 2017 оны өсвөр насны охидын дунд хийгдсэн судалгаанаас батлагджээ. Тэд хүссэн үедээ үнэн зөв, мэдээлэл зөвлөгөө авч чадахгүй байгаа нь буруу сонголт хийх нэг том шалтгаан болж байна

. Хүсээгүй жирэмсэн болсон охидын хувьд эцэг эхтэйгээ бэлгийн зан байдлын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй, энэ нь хаалттай сэдэв байсан бөгөөд үнэн, худал мэдээллийг үе тэнгийнхэн найз нөхдөөс ам дамжин сонсож байсан нь бэлгийн боловсрол хангалттай бус, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө өгөх газрууд хомс байгаа нь бодит амьдралаас харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.