• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
!!!!АНХАААР!!!Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн “аюултай” жагсаалтанд багтсан байна.

!!!!АНХАААР!!!Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн “аюултай” жагсаалтанд багтсан байна.

Өнөө цагт хүнд хортой хүнс, тэжээл их болжээ. Таны эрүүл мэндэд аюул учруулах, огт идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй таны идэх дуртай бүх хүнс ч байж мэднэ. Та гайхан цочирдох байх. Хэрвээ та хэрэглэдэг бол одооноос татгалз! Доорх хүнсүүдийг огт ашиггүй гэж үгүйсгэхгүй ч хангалттай аюул учруулж болзошгүйг олон улсад хүлээн зөвшөөрч эхэлжээ.

  1. Глютамат натри /Амт оруулагч/
    Та хүнсний нэмэлт бодис Е-621 буюу глютамат натри /monosodium glutamate/ орсон бүтээгдэхүүн бүү идэж бай. Та бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр энэ үг, тэмлдэглэгээ байгаа эсэхийг шалгаж бай. Байвал битгий ав. Энэ бол амт нэмэгдүүлэгч /оруулагч/ химийн бодис юм. Үйлдвэрлэгчид санаанд оромгүй бүтээгдэхүүнүүд ихээр хийх болжээ. Та энэ химийн амтлагчийн оронд байгалийн давс, чинжүү, элсэн чихэр гэх мэтийг хэрэглэх нь хамаагүй дээр.

2.Сахар орлуулагч

Ихэнх сахар орлуулагч ямар ч илчлэг агуулдаггүй эдийн засгийн маш их хэмнэлттэй гэдэг. Нэг сав чихэр орлуулагч ойролцоогоор 6-12 кг элсэн чихэртэй дүйдэг. Гэхдээ үүнд та сохроор итгэх хэрэггүй. Тиймээс бид батлая. Чихэр орлуулагч улаан хоолойгоор дамжин биед нүүрс усыг бий болгодог гэж ойлгодог. Гэвч энэ бол худлаа. \”Хуурамч нүүрс ус\” таны биед нэвтрээд 24 цагийн дараа танд маш хүчтэй өлсгөх мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс сахар оруулагчийг бүү хэрэглэ.

  1. Трансжиры

72,5%-иас доош агууламжтай цөцгийн тосыг хэзээ ч бүү хэрэглэ. Үүнд багахан хэмжээний ургамлын тос болон устөрөгч байдаг. 82,5%-иас бага агууламжтай цөцгийн тос байж болохгүй. Хэрвээ та тийм агууламжтай цөцгийн тос олж чадахгүй байгаа бол ургамлын тос хэрэглэ.

Бүхэл бүтэн сав эсвэл нэг кг транс тос /элдэв хольцтой муу цөцгийн тос/ идсэнээс 2 халбага байгалийн цэвэр цөцгийн тос хэрэглэх нь хамаагүй дээр байдаг аж.

  1. Хуванцар саванд давсалсан май загас

Давсалсан май загасыг тосонд хадгалдаг. Түүнийг ямар ч цуу, дарсанд хадгалдаггүй. Хэрвээ тосны ул мөр харагдахгүй байгаа бол уротропин /метанамин/ нэмсэн байдаг.

  1. Давсалсан түрс

Зарчим нь адилхан. Улаан түрсийг удаан хугацаанд хадгалдаггүй. Түүнийг хөлдөөгчид болон хүчтэй давслан хадгалдаг. Хэрэв худалдахаар давсалсан бол уротропин /метанамин/ болон нимбэгний хүчил нэмсэн байдаг. Өөр бас ямар нэгэн юм нэмсэн байж болно. Харин үр дүн нь хүнд аюултай бодис формальдегид ялгардаг аж.

  1. Генийн инженерчлэлийн аргаар гаргасан бүтээгдэхүүүн

Газрын самар. Петуни ген суулгасан байдаг. Энэ бол аймшигтай хорт бодис. Шавьжид идүүлэхгүйн тулд ийм өөрчлөлт оруулсан.
Ногоон вандуй (лаазалсан).
Эрдэнэ шиш (лаазалсан).
Импортын төмс (ялангуяа Хятадын) .
Хавчны саваа мах (Хавчны эссенц, шар буурцагны холимог).
Какао.

  1. Элсэн чиэхэртэй үр тариа буюу эрдэнэ шишийн шаржигнуур

Хэрвээ та эрдэнэ шишийн чипс, савханцар зэргийг худалдан авах бол тэд чихэрлэг биш байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд үйлдвэрлэлийн биш сахар ашигладаг. Сахарыг 140 хэмийн халуунд боловсруулан гаргадаг. Тиймээс тэд сахар орлуулагч /цикломат/ хэрэглэдэг байна..

  1. Үнэр амт, өнгө оруулагч нэмсэн кааш болон үр тариа будаа

Лийр, гүзээлзгэнэ, гадил гэх мэт янз бүрийн жимсний үнэр, амт оруулагч химийн бодис нэмсэн байдаг. Энд ямар ч байгалийн натурал эд байдаггүй.

  1. Лолли попс, барбарис

Та одоо ширээн дээрх чихрийн тавган доторх, идэх дуртай чихрээсээ татгалзах хэрэгтэй болно. Эдгээр чихрүүдэд маш хүчтэй химийн эссенц нэмсэн байдаг. Тэр ч байтугай хуванцарт нөлөөлдөг эд гээд бод. Таны ходоодон юу орж байгааг төсөөлөөд үз дээ.

  1. Цэлцэгнүүр /Мармелад/ Өнөөгийн мармелад буюу цэлцэгнүүрийг химийн үйлдвэрийн гайхамшиг гээд хэлчихэд буруудахгүй. Үхлийн аюултай гээд ойлго.
  2. Жимсний чанамал

Жимсний чанамалууд хамгийн хүчтэй антиоксидант. Антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг химийн бодисууд юм. Хэзээ ч та байгалийн цэвэр хэлбэрээр байгаа интоорыг хадгалж чадахгүй. Өөрөөр хэлбэл байгалийн чанамлыг удаан хугацаагаар хадгалах бололцоогүй байдаг.

  1. Дэлгүүрийн бэлэн болон түргэн хоолны шарсан төмс

Өнөө үед хаа ч антиоксидант ашиглах болжээ.Төмсийг бүр бүтэн жилийн турш харлуулахгүйн тулд хийдэг байна. Бүх түргэн хоолнуудад хийдэг. Макдональдсын шаурмы, пирожки, салад гээд бүгдэд нь байдаг.

  1. Чанасан хиам

Генийн өөрчлөлт орсон шар буурцаг хэрэглэдэг. Зайдас, чанасан хиам, нухаш, хиам, хиаман бүтээгдэхүүнүүдийг далд /нууцлаг/ өөх тос хэмээдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд төрөл бүрийн өнгө үзэмж оруулагч, амтлагч /өнгөлөн далдалсан/ хэлбэрээр сало /гахайн өөх/, висцерал өөх, гахайн хуйх /арьс/ зэргүүд нийт жингийн 40 хүртлэх хувийг эзэлдэг.

  1. Хиам, давсалсан мах Энд жинхэнэ махны талаар ердөө яригдахгүй. Ийм махыг хийхийн тулд хүзүүний хэсэгхэн мах, нэг кг гель байхад л хангалттай. Ингээд тусгай зориулалтын машин дотор гель болон хүзүүний махнаасаа хийгээд шөнөжин байлгана. Өглөө гэхэд асар том давсалсан мах бэлэн болдог. Ийм бүтээгдэхүүний 5 хувьд нь ч хүрэхгүй мах байдаг гээд бод доо. Үлдсэн хэсэг нь нөгөө гель буюу каратинин, амт болон өнгө оруулагч байдаг. Махны ягаандуу өнгийг гэрлээр өгдөг. Ийм мах борлуулдаг шилэн лангууны гэрэл ягаандуу байдаг нь бас учиртай юм байна. Харин гэрлийг унтраах буюу гаргаж ирээд харахад жаахан ногоондуу солонгорсон өнгөтэй байдаг нь ийм учиртай аж.
  2. Утсан хиам

Хэзээ ч утсан хиам бүү хэрэглэ. Түүнийг формальдегид агуулсан шингэн утаагаар утдаг.

  1. Урт удаан хугацаанд хадгалсан сүү, сүүн бүтээгдэхүүн /2 долоо хоногоос дээш/

Бүх сүү, сүүн бүтээгдэхүүнийг хоёр долоо хоногоос илүү хадгалах боломжгүй. Сав баглаа боодлыг ашигла. Антибиотек нэмсэн байгаа.

  1. Хуванцар савтай майонез

Майонезанд уксус агуулагддаг. Энэ бодис нь үүнд байх ёсгүй бөгөөд хуванцар сав баглаа боодлоос хорт хавдар үүсгэдэг байна. Тиймээс таны хэрэглэх бүтээгдэхүүн ямар ч урвалд орохгүй сав баглаа боодолтой байх ёстой юм.

  1. Тарвас

Хэрвээ та 10 удаа авсан бол 11 дэх удаагаасаа уг бүтээгдэхүүнийг авахгүй байх хэрэгтэй. Тарвасыг хортон шавьжаас хамгаалах гэж хорт бодисуудаар борддог. Ер нь хамгийн анхны хохирогч болсон ногоо.

  1. Мууддаггүй усан үзэм

Усан үзмийн моддыг мөөгөнцөр иддэг. Хэрэв түүнийг шилжүүлэн суулгахгүй бол бүгд мөөгөнд иддэгдэнэ. Тиймээс тэднийг хлороформ болон антиокисидантаар хамгаалж эмчилдэг. Тиймээс 5 хоногоос дээш хугацаанд огт мууддаггүй усан үзэм идвэл та бас дээрх химийн хорт бодисыг хамт идэж байгаа гэсэн үг.

  1. Чинжүү (улиралын бус)

Мэдээжийн хэрэг генийн хувьд өөрчдөгдсөн бүтээгдэхүүн. Тийм байж л улирал харгалзахгүй ургана. Ийм бүтээгдэхүүнийг хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүй. Хэрэв тэгвээс ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчин, цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, шамбарам, нойргүйдэх, сэтгэцийн эмгэг, эпилепси, зүрх, бөөрний өвчин зэрэг олон өвчний зовлонгийн эх үүсвэр болно. Энэхүү бүтээгдэхүүн химийн хортой бодис болох пестицид азотынбордоо агуулсан арван бүтээгдэхүүний нэг юм.

Хэрвээ та нэг ийм чинжүү идсэн байхад эрүүл мэнд муудсан шалтгаан чинь болсон байх ч эрсдэлтэй. Тиймээс та ургах цагтай ургасан, ургадаг газраа ургасан эсвэл өөрийн гараар тарьсан, найдвартай талбайгаас /мэддэг газар/ хураасан чинжүүг хэрэглэвэл сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.